Л.Жеймсийн плэй-оффын амжилт үргэлжлэх үү, зогсох уу?

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Л.Жеймсийн плэй-оффын амжилт үргэлжлэх үү, зогсох уу?

Л.Жеймсийн плэй-оффын амжилт үргэлжлэх үү, зогсох уу?

Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА-н супер тоглогч Л.Жеймс энэ улиралд Лос-Анжелес Лейкерс багт хүчин зүтгэх болсон. Лос-Анжелес Лейкерс баг бол түүний НБА-д тоглож буй юм. ЛеБрон анх НБА-д хөл тавьсан эхний 2хоёр улирлыг эс тооцвол Кливлэнд Кавальерс болон Миами Хит багуудтай тогтмол буюу сүүлийн 15 улирал плэй-оффт тоглосон. Эдгээр 15 удаагийн плэй-оффт шалгарсны сүүлийн 8 улиралд нь дараалан НБА-н финалд шалгарч 3 удаа аваргын бөгжийг зүүсэн.

Харин энэ улиралд буурь сэлгэж Холливудын хотын Лос-Анжелес Лейкерс багт хүчин зүтгэж байгаа ба энэ улирал баг нь плэй-оффт шалгарахад тун эргэлзээтэй болж байх шиг. Лос-Анжелес Лейкерс баг сүүлийн 5 улирал плэй-оффын гадна үлдсэн. Багууд одоогоор улирлын 60 орчим тоглолт хийгээд байгаа бөгөөд багуудад ойролцоогоор 20 гаруй тоглолт үлдсэн. Хэрвээ өнөөдөр плэй-офф эхлэх болвол Лос-Анжелес Лейкерс баг 6 дахь улиралдаа плэй-оффын гадна үлдэж, Л.Жеймсийн 15 улирал плэй-оффт шалгарсан амжилт зогсоно. Мөн 8 улирал финалд шалгарсан амжилт ч зогсох нь ойлгомжтой юм.

Лос-Анжелес Лейкерс баг 58 тоглолт хийснээс 29 хожилтой Өрнөд бүсийн хүснэгтийн 10-р байранд бичигдэж байгаа. Үлдсэн 24 тоглолтонд Лейкерс хэрхэн тоглохоос плэй-оффт шалгарах эсэх нь шалтгаалж байна. Гэхдээ хамгийн сүүлд Өрнөдийн хүчирхэг баг Хьюстон Рокетс багийг буулгаж авсан нь багт итгэл найдварыг авчирч байгаа болов уу? Лос-Анжелес Лейкерс багийн хувьд плэй-оффын байрлалын төлөөх гол өрсөлдөөнөө нэг хотын дерби Лос-Анжелес Клиперс, Сакраменто Кингс болон Миннесота Тимберволвес багуудтай хийж магадгүй. Г.Попович Сан-Антонио Спөрс багаа плэй-оффт оруулахын төлөө хүтгэх нь гарцаагүй юм. Иймд дээрх багуудын дунд плэй-оффын сүүлийн эрхийн төлөө гол өрсөлдөөн болно. Магадгүй 4 сард хийх улирлын сүүлийн 5 тоглолт маш чухал юм. Эдгээрээс Оклахома Сити Тандер болон Голден Стэйт Уорриорс багууд Л.Жеймс ба түүний нөхдийн хувьд хүнд өрсөлдөгчид байна. Харин Клиперс, Юта болон Портлэндтэй хэрхэн тоглох плэй-оффын хувь заяаг шууд шийдэх болов уу?.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж