АНУ-аас Венесуэлийн сөрөг хүчнийг зэвсэглэхээр бэлтгэж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

АНУ-аас Венесуэлийн сөрөг хүчнийг зэвсэглэхээр бэлтгэж эхлэв үү?

АНУ-аас Венесуэлийн сөрөг хүчнийг зэвсэглэхээр бэлтгэж эхлэв үү?

Вашингтон болон НАТО-гийн холбоотнууд Венесуэлийн сөрөг хүчнийхнийг хэрхэн зэвсэглэх, хэрхэн АНУ-ын цэрэг, техникийг Латин Америкийн орны ойр аваачих талаар ярилцаж эхэлжээ. Энэ тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд баасан гаригт мэдэгдсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мариа Захарова хэлэхдээ АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийн цуваа нь Венесуэлд зэвсэгт зөрчлийг өдөөж, ерөнхийлөгч Николас Мадурог суудлаас буулгах өмнөтгөл болно гэж мэдэгджээ.

Харин АНУ-ын засаг захиргаанаас үүнийг ор үндэсгүй гүтгэлэг хэмээгээд ОХУ-ыг суртал ухуулга хийж байгаад буруутгажээ.

Латин Америкийн газрын тосны баялаг нөөцтэй Венесуэл улсад инфляц тэнгэрт тулж, дэлгүүрүүдийн лангуу хоосорч, ядарч туйлдсан ард түмэн ерөнхийлөгч Николас Мадурог суудлаас буулгахаар тэмцэж эхлээд буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж