Японы угсаа залгамжлах хунтайж Нарухито ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээг залгамжлахаар бэлтгэж байна. Өдгөө 59 настай хунтайж Нарухито хаан ширээнд суух өдөр ойртох тусам сэтгэл нь хөдөлж байгааг ярьжээ. Түүнчлэн зарим нэг шаардлагатай өөрчлөлтөд бэлдэх хэрэгтэй байгааг ярьсан нь эхнэртэй нь холбоотой байж магадгүй гэнэ.
Тэрбээр ордны албаныхны эсэргүүцлийг үл тоон Харвад, Оксфордод боловсрол эзэмшсэн дипломат бүсгүйтэй гэрлэсэн юм. Гэвч түүний эхнэр Масако Овада нь хааны ордны амьдралын хэмнэл, үүрэг хариуцлагаас болж стрессээс үүдэлтэй өвчнөөр өвджээ. Хосууд 17 настай охинтой юм. Гэвч Аико гүнж хаан ширээг залгамжлах боломжгүй. Учир нь Японы хуулиар зөвхөн эрэгтэй угсаа залгамжлагч хаан ширээнд суудаг аж.
Японы эзэн хаан Акихито зүрхний хагалгаанд орж, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй. Өдгөө 85 настай Акихито хаан 2016 онд албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болж байгаа учраас хаан суудлаасаа буухыг хүсч буйгаа мэдэгдсэн юм. Акихито хаан ард түмэндээ бурхан хэмээн хүндлэгддэг нэгэн бөгөөд Нарухито хунтайж эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ