Гэр нь шатсан айлд гэр барьж өгч байна

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Гэр нь шатсан айлд гэр барьж өгч байна

Гэр нь шатсан айлд гэр барьж өгч байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхорт Цагаан сарын шинийн 4-нд цахилгааны гэмтлээс үүдэн нэгэн айл шатаж, гэр бүлийн найман гишүүн орон гэргүй болсон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл “Sonata Mongolia evolution club” группийн хамт олон энэ гэр бүлд өнөөдөр /2019.2.23/ таван ханатай гэр барьж өгч байна.

Тус группийн хамт олон н.Баяндэлгэрийн гэр бүлд туслах ажил өрнүүлж, зургаа хоногийн дотор хандив цуглуулжээ. Хандиваар 1.4 сая төгрөг цугласан байна.

Өрхийн тэргүүн н.Буяндэлгэрийн хувьд шатахуун түгээх газарт ажиллаж гэр бүлээ авч явдаг ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж