Ч.Ганхуяг цалингүй ажиллах амалт өгөв

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг цалингүй ажиллах амалт өгөв

Ч.Ганхуяг цалингүй ажиллах амалт өгөв

УИХ-ын сонгууль зарлагдахад улстөрчид ард түмнийхээ төлөө үхэхээс ч айхгүй ажиллах тухай амлалт өгч, попордог шиг үйл явдал өрнөж эхэллээ. Тухайлбал,  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын  ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Цалингүй ажиллана” гэх амлалт өгөөд буй юм.

Энэ тухайгаа тэрбээр “Би цалингүй ажиллана. Тэнд сүүлийн дөрвөн жил ажил яваагүйн нэг шалтгаан нь мөнгийг хэн удирдах вэ, хэн хэдэн төгрөгийн цалин авах вэ гэдэг жижигхэн “гал тогооны” хэрүүл явагдсан. Би үүнээс өөрийгөө хамгаалж байгаа. Ийм зүйлд би цагаа зармааргүй байна. “Ард кредит” IPO, Хөрөнгө оруулагч үндэстэн гээд хийх ажил маш их байна. Тэгэхээр өөрөөсөө гаргаж ирж байгаа, хулгайлаад аваачиж байгаа жаахан цагаа зорилгодоо л зарцуулна. Тэрнээс жижиг зүйл ярьсан хэрүүлд би оролцмооргүй байна. Надад тэр хэрүүл хэрэггүй” гэх тайлбар хийгээд байна.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийг тодруулах сунгаанд  энэ удаад тус танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй. Тэдний гурав нь өмнө нь УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдаж байсан. Харин Ч.Ганхуягийн хувьд сонгуульд өрсөлдөж байгаагүй ч дээрх гурваасаа өрсөөд популист амлалт өгчихөв. Харин араас нь хэн нь ямар амлалт өгч, бусадтайгаа уралдах бол… Харах л үлдлээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж