Ким-Трампын дүрд хувирагчдыг сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Ким-Трампын дүрд хувирагчдыг сүрдүүлжээ

Ким-Трампын дүрд хувирагчдыг сүрдүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт Вьетнамд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах гэж байна. Тэгвэл Вьетнамын засгийн газраас дээд хэмжээний уулзалтыг аюулгүй, элдэв асуудалгүй зохион байгуулахыг хичээж буй. Энэ хооронд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай төстэй царайтай хоёр жүжигчнийг цагдаагийн газраас баривчлан хэдэн цаг саатуулжээ. Тэд Ханойд болох удирдагч нарын уулзалтыг дүрслэн жүжигчилсэн тоглолт үзүүлсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг цагдаагийн газраас түр хугацаанд баривчлан саатуулахдаа жүжигчилсэн тоглолтоо зогсоохгүй бол Вьетнамаас албадан гаргана хэмээн сүрдүүлжээ.

Ким Жон Уныг дуурайгч Ховард гэгч нь Хонконгийн иргэншилтэй аж. Харин Дональд Трамптай төстэй жүжигчнийг Рассел Уайт гэдэг байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж