"BRT төсөлд шалгалт хийнэ | News.MN

"BRT төсөлд шалгалт хийнэ

"BRT төсөлд шалгалт хийнэ

"BRT төсөлд шалгалт хийнэ

ЖДҮХС-гийн дуулианаар Засгийн газар тусгай сангууддаа шалгалт оруулж, ирэх долоо хоногт дүнг нь олон нийтэд зарлахаар бэлтгэж байгаа бол НИТХ ажил нь урагшилдаггүй BRT төслийг мөн шалгахаар болжээ.

Улаанбаатар хотын авто машины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2015 онд BRT төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан ч хөрөнгө мөнгө дэмий урсгахаас цааш үр дүн гарахгүй байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийн тайлбараар бол "BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авдаг. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаад улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн” зэрэг “но”-той гэмээр шалгах шаардлагатай асуудлууд үүссэн аж.

Мөн төслийн хүрээнд нийтдээ 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн ч төслийн нэгжийн баг өнгөрсөн хоёр жилд ямар ч ажил хийгээгүй. Тэгсэн хэрнээ жилд 400 мянган ам.долларын цалин авсан гэдэг асууал ч хөндөгдөж буй юм.

Улаанбаатар хотод BRT төслийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-аас 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд эхний зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталжээ.

Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээр төлөвлөж,  энэхүү зээлийн хэлэлцээрийг баталжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-23 66.181.161.125

Хотын захиргааны дарга Өлзийбаяр, мэргэжилтэн Хулан гэдэг 2 хүн энэ төслийн тендерийг будлиантуулсан. Шалгах хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2019-02-23 66.181.185.233

ЭНЭ ТӨСЛИЙГ ЯМАР КОМПАНИАР ГҮЙЦЭТГҮҮЛСЭН ЮМ. ТЭР МӨНГИЙГ МАШ ЯАРАЛТАЙ ТАТАЖ АВАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ БААХАН ИДЭЖ ИДЧИХЭЭД ШАЛГУУЛСАН БОЛООД ГАРААД ИРНЭ. ХҮНИЙ ИДЭЖ УУСНЫГ ТӨСВӨӨР ТӨЛДӨГБАЙДЛЫГ ЭЦЭС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ЧИНЬ АРД НИЙТИЙН КАРМАНААС ГАРНА ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2019-02-23 64.119.22.232

ИДЭЖ ЗАВШИГЧДЫГ ТҮРҮҮЧЭЭС НЬ ШИЙТГЭЛ ОНООХГҮЙ БАЙХАД ЭНЭ БҮХЭН ХЭЗЭЭ Ч ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ УЛС ӨРӨНД БАРИГДАЖ ИРГЭД ӨЛМӨН ЗЭЛМЭН ЯВЖ ЗЭЭЛНЭЭС ЗЭЭЛ ГЭЖ ХАРИН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭДНИЙ ХАМСААТНУУД БАЯРХАЖ ТАРВАЛЗСААР БОСЛОГО ҮЙМЭЭНД ХҮРЧ Ч МЭДНЭ ДЭЭ

Avatar

Иргэн баян бол Улс баян 2019-02-23 64.119.21.88

Жирийн иргэд биднийгээ ийм аятайхан хаялга сайтай амар ажилд оруулж өгөөч гэж гуйж байна өө.

Avatar

pedro 2019-02-23 202.9.42.229

hamaatan sadan, shahaanii heden ajilgui yumnud l hov bazaad sul tsalin tsohiod suutgaaj baigaa biz. ugaasaa turiin alba iim bolood udaj bna daa.

Avatar

Иргэн 2019-02-23 202.9.43.54

Хувь компанид энэ ажлыг өгч болдоггүй юм уу?

Avatar

Uuu 2019-02-23 24.126.116.216

ЯМАР Ч УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТГУЙ ЭХ ЗАХГУЙ ТОРГУЙ МОНГОЛ БАЯН БНА ДАА.

Avatar

Зочин 2019-02-23 81.185.166.157

Тэр шоронл нь хатаа төрмйн мөнгө ард түмний мөнгийг идсэн хүмүүсийг хэзээ ч бүү өршөө

Avatar

Зочин 2019-02-23 202.126.89.66

Hotiin orlogch Bayarhyygiin ajil b.na sh dee

Avatar

Зочин 2019-02-23 150.129.142.241

Батүүл баатар ганцаараа цуслах биш олуулаа л цохино шүү дээ хогийн бирдүүд

Avatar

Зочин 2019-02-23 107.77.173.8

женко төмөр замын 280 сая долларыг Сингапурын хужаа нар Солонгосуудтай нийлж байгаад цохичихсон шүү дээ.

Avatar

ok 2019-02-23 103.212.118.161

идэж уучаад ямар ч хариуцлага хүлээхгүй, өчнөөн тэрбумаар идэжчихээд, хоёр жилийн тэнсэн аваад байхаар энэ улс чинь хулгайч нараар дүүрэхээс өөр яахвдээ, түвшин түвшиндөө хулгай хийж, худлаа ярьсан хүмүүс, тэгээд ичих ч үгүй энийгээ монгол ийм , ингэж амьдардаг гэж ярина, наад хулгайч хүмүүстэй доод бүх нас өгөхгүй бол 20Н жилийн дараа ч энэ хэвээрээ монгол улсын тусгаар тогтнол яригдах болно хөөе

Avatar

zocnin 2019-02-23 69.76.229.35

OLON SAN TOSOLOO HAMGAALAH SAN TOSOL GEED HEDEN TERBUMIIG GARGACNIHGUI GISHUUDEE 3 N SAYUULAA ENE TORIIN ERHMUUDIIG TEJEEJ DIILEHGUI BNA SHUU UUCNILAARAI GISHUUD DARGA NARAA

Avatar

Зочин 2019-02-23 202.9.44.234

Zosoogoochee neg xonogiin omno ch gessen

Avatar

Зочин 2019-02-23 64.119.22.42

сэтгүүлч гуай эхлээд наад төслөө яг юу болохыг сайн тайлбарлчихдаг болоосой. яг юу хийх төсөл юм бэ?

Avatar

Зочин 2019-02-23 202.9.43.51

дахиад унш!

Avatar

Зочин 2019-02-23 202.9.44.76

ард олонд мэдэгдэхгүй олон луйврын ажил байдаг юм б.на. Хариуцлагыг маш хатуу авах хэрэгтэй. Энэ бол жинэхэн шударга бус ажил шүү. Үр дүнг харья.

Avatar

Irgen 2019-02-23 45.117.35.9

Bolku butku asuudal garahaar mungogui geed, bolgood heregjuuleh iim tusold ingeed honotsiin setgeltei bhad uls oron yaj hugjih ve dee - huvia hicheeseer, busdiig buruutgaj gomdolsoor duusah n dee ee halag

Avatar

Зочин 2019-02-23 202.179.26.196

АН энэ ажлыг гялалзуулаад дуусгах байсан. МАН хийдэггүй. Зөвхөн бусдын хийсэн ажил дээр хэл амаа билүүдэж шүүмжилж л суудаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж