"BRT төсөлд шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

"BRT төсөлд шалгалт хийнэ

"BRT төсөлд шалгалт хийнэ

ЖДҮХС-гийн дуулианаар Засгийн газар тусгай сангууддаа шалгалт оруулж, ирэх долоо хоногт дүнг нь олон нийтэд зарлахаар бэлтгэж байгаа бол НИТХ ажил нь урагшилдаггүй BRT төслийг мөн шалгахаар болжээ.

Улаанбаатар хотын авто машины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2015 онд BRT төсөл хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан ч хөрөнгө мөнгө дэмий урсгахаас цааш үр дүн гарахгүй байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийн тайлбараар бол "BRT төслийн удирдах хорооны гишүүд нь хуралдаа суудаггүй, ажилчид нь ажлын байрныхаа шалгуурт тэнцдэггүй, тэгсэн хэрнээ хэдэн саяар нь цалин авдаг. Ажлаа хийдэггүй хэрнээ гадаад улсад 90 гаруй сая төгрөгөөр зугаалчихсан. Захирал нь халагдсанаас хойш 74 сая төгрөгийн гүйлгээ хийсэн” зэрэг “но”-той гэмээр шалгах шаардлагатай асуудлууд үүссэн аж.

Мөн төслийн хүрээнд нийтдээ 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн ч төслийн нэгжийн баг өнгөрсөн хоёр жилд ямар ч ажил хийгээгүй. Тэгсэн хэрнээ жилд 400 мянган ам.долларын цалин авсан гэдэг асууал ч хөндөгдөж буй юм.

Улаанбаатар хотод BRT төслийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-аас 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд эхний зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталжээ.

Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээр төлөвлөж,  энэхүү зээлийн хэлэлцээрийг баталжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж