Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.02.23-нд нийтлэгдсэн

Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод болж байна.

2019 оны хоёр дахь “Их дуулга” тэмцээнд 93 орны 606 жүдоч өрсөлдөж байгаагаас манай 19 жүдоч багтсан.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.

Манай жүдочдоос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Япон, Косово, БНСУ-ын араас дөрөвт бичигдлээ.

Эрчүүдээс Ё.Басхүү /66 кг/ хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдээс Л.Сосорбарам  мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд нийт 39 жүдоч барилдсанаас Л.Сосорбарам ХонКонг, Турк, Францын жүдочдыг ялж, хагас шигшээд Японы Маэда Чишимаг цэвэр ялан аваргын төлөө барилдахаар болсон. Манай бөх Косовогийн Келмендид ялагдан “Их дуулга”-ын мөнгөн медалийг хүртлээ.

57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа Австри, БНХАУ, Францын бөхчүүдийг ялсан ч хагас шигшээд Бразилын Рафаэль Силвад ялагдлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн бөх Анна Боровшкаг ялж, медалийн тавцанд зогслоо.

Д.Сумъяа “Рио 2016” олимпийн наадмын финалд Рафаэль Силвад ялагдаж байсан билээ.

Ийнхүү эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс Л.Сосорбарам мөнгө, Ё.Басхүү, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, Б.Баасанжаргал нар барилдана.

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ.

52 кг – Л.Сосорбарам
57 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.
66 кг-д Ё.Басхүү хүрэл медаль хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж