Бөөр хэдий жижиг ч таны хайрлаж хамгаалах, эрүүл байлгах ёстой эрхтэн. Таны шээс болон цусыг шүүж ажилладаг. Бөөрний чулуу үүсэх нь тоглоом биш. Бөөрний өвчлөл маш аюултай. Жилд бөөрний хорт хавдраар 14,000 хүн нас барж, 63,990 хүн энэ өвчнөөр оношлогдож байна. Дараах 7 төрлийн цай таны бөөрийг хамгаалах болно.
- Багваахай цэцгийн цай: Энэ цэцгийн цай витамин А, В, C, D, төмөр, кали, цайр зэргийг агуулдаг Уугуул Америкууд бөөрний чулууг устгах эмчилгээнд сард нэг удаа ууж хэрэглэдэг байна.
- Хүрэн манжингийн шүүс: Хүрэн манжингийн шүүс нь анти – оксидиантаар баялаг учир таны бөөрийг гайхалтай цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулах болно.
- Цагаан гаатай цай: Цагаан гаатай цай нь эрүүл мэндэд ашиг тустайгаас гадна цусан дахь холестрины хэмжээг багасгадаг байна.
- Халгай: Энэ ургамлыг эрт үеэс эмийн ургамалд хэрэглэсээр ирсэн. Мөн Европын олон улсад бөөрний өвчлөл, хууч өвчин зэрэгт ашигладаг аж. Жирэмсэн эмэгтэй болон харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй.
- Лемоны шүүс: Энэ шүүс нь бөөрнөөс кальцийг гадагшлуулдаг бөөрний чулууг уусгадаг байна. Таван зүсэм лемоныг тал аяга хүйтэн усанд хийж хэрэглэдэг байна.
- Аньсны шүүс: Аньсны шүүсийг усаар шингэлж хэрэглэнэ. Энэ шүүс нь мөн адил бөөрний чулууг уусгадаг.
- Турмерик цай нь мөн адил таны бөөрний үйл ажиллагаанд тустай.
Б.МӨНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ