СЗХ: “УИД” ХК алдагдалтай ажилласан эсэхийг шалгаж байна | News.MN

СЗХ: “УИД” ХК алдагдалтай ажилласан эсэхийг шалгаж байна

СЗХ: “УИД” ХК алдагдалтай ажилласан эсэхийг шалгаж байна

СЗХ: “УИД” ХК алдагдалтай ажилласан эсэхийг шалгаж байна

“УИД” ХК алдагдалтай ажилласан тайлантай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас тайлбар өгөв. Түүнд:

“Санхүүгийн зохицуулах хороог хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эсрэг ажиллаж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироосон үйл ажиллагааг хуйвалдан хаацайлж байна гэсэн мэдээллийг нэр бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зориуд түгээж, төрийн зохицуулагч байгууллага, түүний удирдлага болон ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдаж буйд туйлаас харамсаж байна. Санхүүгийн зах зээлийн үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь Хорооны үндсэн чиг үүргийн нэг бөгөөд энэхүү чиг үүргээ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлсээр байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдье.

Өгүүлэн буй мэдээлэлд дурдагдсан “УИД” ХК-тай холбоотой асуудал олон жил үргэлжилж байгааг хэн бүхэн мэдэж буй. 2014 оноос мөрдсөн “Үнэт цаасны тухай” хуульд, үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох тухай заалт оруулсан.

Улмаар Хороо 2015 онд “УИД” ХК-д шалгалт хийж, илэрсэн зөрчил буюу “ХК-ийн бие даасан байдлыг алдагдуулан төлбөрийн чадваргүй болгож, үнэ цэнийг нь бууруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр мөн оны наймдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлээрээ Хороо хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу эрх ашгийг хамгаалах, компанийн засаглалыг сайжруулах үүднээс зарим гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Гэтэл иргэний хэргийн шүүх 2016 оны хоёрдугаар сард Хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүх рүү буцаагдсан юм. Хэрэг маргаан шүүхийн шатанд дахин үргэлжилж  урьдын адил олон жил ужигран сунжирч болзошгүй нөхцөл үүссэн тул Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Компанийн тухай хуулиар тодорхойлсон хувьцаат компанийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулахыг “УИД” ХК-д шаардаж ажилласан. Ингээд СЗХ болон “УИД” ХК хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, 2017 оны хоёрдугаар сард “УИД ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулсан.

Уг гэрээгээр УИД ХК Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хангаж, цаашид дахин давтахгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд үйл ажиллагааныхаа гажуудлыг засах, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөг боловсруулан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай байсан.

Гэвч 2018 оны дөрөвдүгээр сард хуралдсан “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хорооны тавьсан компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн өрийг хувьцаагаар солих шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Гэсэн ч Хороо гэрээгээр хүлээсэн үүргийг нь үйл ажиллагааныхаа бүхий л арга хэрэгслүүдээр шаардсаар ирсэн. Харамсалтай нь “УИД” ХК мөн л, 2018 онд 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт алдагдал 6.5 тэрбум төгрөг болсон гэх тайлан гаргалаа.

СЗХороо “УИХ” ХК-г шүүхэд өгснөөр тус компанийн хувьцааны ханш огцом өсөж, улмаар унаж савласан мэтээр зарим хүмүүсийн дүгнэж буй нь ор үндэсгүй юм. 2015-2019 онд тус компанийн хувьцааны ханш ямар байсныг арилжааны нээлттэй мэдээллээс шүүж үзэх боломжтой. Сүүлийн дөрвөн жилд хувьцааны ханш харьцангуй тогтвортой байсан ба дунджаар 518 төгрөг байна.

“УИД” ХК алдагдалтай ажилласан тухай дээрх шийдвэрийг Компанийн тухай хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хүртэх эрхийг хөндөж, ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаас аргагүй нөхцөл үүсгэсэн гэж Хороо үзэн, компанийг алдагдалтай ажиллах нөхцлийг бий болгосон байж болзошгүй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн сонгосон ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрүүд, тэдгээрийн байгуулсан гэрээ, хэлцлүүд, мөн орлого, зардлын бодит байдлыг тогтоох зорилгоор газар дээрх хяналт шалгалтыг эхлүүлж байна.

Хувьцаат компани болон санхүүгийн аливаа байгууллагад хууль бус ажиллагааг халхавчилсан гэрээ, хэлцэл хийх замаар ашиггүй ажиллуулах нөхцөлийг зохиомлоор бүрдүүлж, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын ногдол ашиг хүртэх боломжийг хязгаарлан, тэдгээрт хохирол учруулах ямарваа үйл ажиллагаатай Хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тэмцэж, таслан зогсоох ажиллагааг тууштай явуулахаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uuu 2019-02-22 172.58.185.195

СМ ГАЗАР НЬ ХЭДЭН МЯНГАН ТОГРОГООР ТООЛОГДОХ ТУРЭЭСТЭЙ ЭНЭ ГАЗАР ПЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАНА ГЭЖ ОГТ БАЙХГУЙ ШТЭЭ ХАНАЖ ЦАДДАГГУЙ ХАР ХУВАЛЗУУД ГЭДЭС ХАГА УСЭРЭЭСЭЙ !

Avatar

Зочин 2019-02-22 103.212.118.73

“УИД” ХК MONGOL ULS IIN ZEKH ZEEL ED ZASAG , MONGOL ULS IIN HORONGO IIN ZAKH ZEEL TSAASHILAD MONGOL ULS IIN NER TOR D HALDASAN NOTSOTOO HEREG BOLJI BAIGAI IIG OOLGOJI MONGOL ULS IIN IKH HURUL , ZASAG IIN GAZAR UURUG AAN OOLGOJI HATUU ARGA HEMJEE AVAH YOSTOOOOO

Avatar

Зочин 2019-02-22 202.9.42.227

Тэхгүй яадаг юм. манай анхны ерөнхийлөгч маань "Ажилчнаасаа эхлээд ерөнхийлөгчөө хүртэл татвар төлөх сонирхолтой хүн хаа ч байхгүй гэж байсан биз дээ? Захирал нь алдагдалтай гарга гэвэл тэр нягтлан хэдэн хүүхдийнхээ хоолыг бодоод ашигтай гаргахгүй шүү дээ.Балансыг алдагдалтай л гаргана. Ашигтай гаргавал татьар төлөх болчихно шүү дээ. Ямар сайндаа ажилчин хүнд чи захиралдаа цалингаа нэмүүлэх талаар хэлээч гэхээр "Үгүй.Цалин мнэмүүлэхээр татвар нь их гарна гээд гээд байна шүү дээ.Ямарав?

Avatar

Зочин 2019-02-22 182.160.36.251

Их дэлгүүрийг анхнаасаа яаж хувьчисан нь тодорхойгүй байдаг.Маш их орлого олж их хөрөнгө оруулдаг атлаа ноогдол ашиг тараахгүй муц амалж олон жил өнгөрлөө.Хувьцаа эзэмшигчид хохирч улмаар хувьцааны нэр хүндийг унагаасан ноцтой асуудал юм.Гэвч хөрөнгийн болон санхүүгийн зохицуулах хороо хуйвалдаж өдий хүртэл шалгаж доривтой арга хэмжээ аваагүй гэж үзэх үнднстэй.Ийм хуйвалдааныг таслан зогсоох цаг болсон.

Avatar

Зочин 2019-02-22 150.129.140.179

Хэдэн ллрууд гэр бариад л авчихсан шд. Амар тэ.

Avatar

Зочин 2019-02-22 203.169.49.101

Монголд нэг ч гэсэн улсын их дэлгүүр байж болдоггүй юм бэ?

Avatar

УИД 2019-02-22 49.0.212.116

Тэгээд ашиггүй юм бол тэрийгээ нэртэйгээр нь Хятадуудад зарчихаач !!!

Avatar

Шилээ 2019-02-22 122.201.21.1

Ариг гал гэдэг хэдэн хулгайч дотроо аваад худлаа ашиггүй ажиллуулаад байдаг компанийг бас шалгаачээ.

Avatar

a 2019-02-22 139.5.218.240

Ene Sanhuugiin zohitsuuloh horoo gej salbariinhaa buhii l tomchuudiin lobby nd buren orson yostoi jinhene utsan huuheldei bolson gazar gedgiig olon hun medej avaasai !!

Avatar

Зочин 2019-02-22 103.212.119.236

УИД-ын удирдлага арай дэндэж байгаа шүү. Сайн шалгах хэрэгтэй. Үүнийг гэмт хэрэг гэж үзэж хууль, хяналтын байгууллагуудтай хамтран шалгах ёстой.

Avatar

irgen 2019-02-22 202.131.230.70

ikh delguur ashiggui ajillaj baina gej yu baikhav dee? bid iim l ard tumen

Avatar

Зочин 2019-02-22 150.129.141.168

Ханаж цадахыг мэдэхгүй хувалз нар бол эд нар...

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж