“ABU Robocon 2019 Ulaanbaatar” 2-р шатны шалгаруулалт болно

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

“ABU Robocon 2019 Ulaanbaatar” 2-р шатны шалгаруулалт болно

“ABU Robocon 2019 Ulaanbaatar” 2-р шатны шалгаруулалт болно

Робокон. Энэ бол оюутан залуус өөрсдийн шинэ санаа болон техник сэтгэлгээгээ уралдуулан инженерчлэлийн гайхамшгийг харуулсан робот бүтээж өрсөлддөг ур ухааны талбар юм.

Ази-Номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг “ABU Robocon” олон улсын роботын тэмцээн анх удаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шилдэг багуудыг тодруулах, бэлтгэх, чанаржуулах зорилгоор “ABU Robocon 2019 Ulaanbaatar” 2-р шатны шалгаруулалт 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 10.00 цагт Мишээл экспо төвд болно.

Уг шалгаруулалт нь “ABU Robocon 2019 Улаанбаатар” Олон улсын роботын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд шалгаруулалтыг амжилттай давсан шилдэг 16 баг болон бүсийн тоглолтууддаа заасан босго үзүүлэлтийг хангасан багууд “ABU Robocon 2019 Улаанбаатар” үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тэмцээнд оролцож байгаа нийт багууддаа зохион байгуулагч, оролцогч, багийн ивээн тэтгэгчдийн зүгээс өндөр амжилтыг хүсье!

Шинэ Монгол технологийн дээд сургууль,

Шинэ Монгол технологийн коллеж,

Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж