“Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Австралийн шинэ иргэний үнэмлэхтэй болсон байна. Хэвлэлд мэдээлснээр, түүний нөхцөл байдлыг удаан хугацааны турш хэлэлцсэний дүнд ийнхүү бичиг баримт олгохоор шийдвэрлэжээ.
Ассанж 2018 онд шинэ бичиг баримт хүссэн өргөдөл гаргасныг тус улсын Гадаад хэргийн яамнаас баталсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл түүнд иргэний шинэ үнэмлэх олгох эсэх нь тодорхойгүй байжээ.
Тус баримт бичиг нь Ассанжийн хувьд Эквадорын засгийн газарт шилжүүлэн өгөхөд нь тун чухал юм байна. Жулиан Ассанж 2012 онд Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд орогнол хүсэн хандсан билээ. Тухайн үед түүнийг хүчирхийллийн хэрэгт буруутган, баривчлах шийдвэр гарч, Швед улсад шилжүүлэн өгөх гэж байв.
Эх сурвалж: The South Morning Herald