Мэдээллийн эх үүсвэрүүд рүү үйлдэх компьютерын халдлагууд ба тэдний эсрэг тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх нь | News.MN

Мэдээллийн эх үүсвэрүүд рүү үйлдэх компьютерын халдлагууд ба тэдний эсрэг тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх нь

Мэдээллийн эх үүсвэрүүд рүү үйлдэх компьютерын халдлагууд ба тэдний эсрэг тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх нь

Мэдээллийн эх үүсвэрүүд рүү үйлдэх компьютерын халдлагууд ба тэдний эсрэг тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэх нь

Сүүлийн үед компьютерын халдлагууд, тэдний эх үүсвэр болон үр дагаврууд нь Барууны хэвлэл мэдээллийнхний хамгийн дуртай сэдэв болоод байгаа билээ. Үүний хажуугаар мэдээллийн болон харилцаа холбооны технологийн ихэнх хөтөлбөрүүд нь АНУ-ын эрх мэдлийн хүрээнд хэрэгждэг гэдгийг санууштай. Энэхүү салбар нь өрсөлдөөн ихтэй тул үйлдвэрлэгчид шинэ бараа, үйлчилгээнийхээ аюулгүй байдлыг нь сайтар шалгахад цаг хугацаа, мөнгө санхүү зарцуулалгүйгээр зах зээл дээр аль болох богино хугацаанд гаргахыг хичээдэг. Үүний үр дүнд шинэ бүтээгдэхүүнийг зайлшгүй дагалдах сул талууд нь нуугдмал сул тал болон хувирдаг ба шалгагдаагүй бүтээгдэхүүн ашигласныхаа хор уршгийг хэрэглэгчид хариуцсаар байна. Вирус тархаах программ хангамжууд («malware»)-ыг боловсруулахыг хориглосон олон улсын хориг арга хэмжээ нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг баталгаажуулах бодит алхам болох юм. Манай талаас энэхүү алхмыг хийсэн ба Оросын Холбооны Улсын Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлд зааснаар хор хүргэгч программуудыг боловсруулахыг гэмт хэрэгт тооцох болжээ.

Гэвч цөөн улс орон бидний жишээг дагав. Иймэрхүү хортой программ хангамжийг боловсруулахыг өөр бараг нэг ч улсад хориглоогүй. Маш олон улс орон олон тэрбум доллароор хэмжигдэх энэхүү бизнесийн салбарт 40 гаруй томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь маш аюултай. Учир нь хэзээ нэгэн цагт сул талуудын талаарх мэдээлэл нь буруу гарт ордог. Ингэснээр «WannaCry», «NotPetya», «BadRabbit» хэмээх нэрээр алдаршсан хорт вирусийн халдлагууд дэлхий даяар гарсан билээ. Тухайлбал, 2017 онд «WannaCry» хэмээх вирусийн халдлага нь 70 орчим орныг хамарсан. Ойролцоогоор хагас сая компьютерууд, тэр дундаа ОХУ-д суурилагдсан төхөөрөмжүүд энэхүү халдлагад өртсөн. Хувь хэрэглэгчид хамгийн их хохирлыг үүрсэн бөгөөд манай улсын хувьд дэд бүтцийн чухал объектууд халдлагад нэрвэгдэж байлаа.

Үүнээс гадна манай орны эсрэг улс төрийн сэдэлтэй компьютерын халдлагуудыг олон нийтийн томоохон арга хэмжээнүүдийн үеэр хилийн чанадаас нэг бус удаа явуулж байсан. Тухайлбал, 2014 онд Сочи дэх Олимпын наадмын нээлтийн өмнө, мөн 2018 онд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр г.м. Зөвхөн 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай мэдээллийн дэд бүтцийг 25 сая гаруй удаа хорлох гэж оролдсон байдаг.

Компьютерын халдлагууд үргэлжилж буй нөхцөл байдалд үндэсний мэдээллийн нөөцийн тогтвортой байдлыг хангахын тулд ийм халдлагуудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үр дагаврыг нь арилгах төрийн тогтолцоог бий болгов. Энэхүү систем нь үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн орон зайн аюулгүй байдлыг батлан хангах ганцхан л зорилготой. 2018 онд энэхүү систем нь Оросын мэдээллийн нөөцөд нөлөөлөхийг оролдсон 4 тэрбум гаруй компьютерын халдлагыг илрүүлэхэд тусалсан юм.

Энэхүү системийн хүрээнд Компьютерын зөрчил зохицуулах Үндэсний төв ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв нь 116 орны хариу арга хэмжээ авах багуудтай харилцан, хамтарсан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хамтын ажиллагаа нь мэдээллийн орон зайг хамгаалах найдвартай хэрэгсэл болдог юм.

Сонирхогч бүх талуудын, юуны түрүүнд тэдний үндэсний эрх бүхий байгууллагуудын хамтын хүчин чармайлтын хүрээнд компьютерын халдлагуудыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэдний эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжтой юм. Энэхүү муу муухай үйл явдалтай олон улсын түвшинд эрх зүйн хэм хэмжээгээр тэмцэх ёстой.

ОХУ нь сонирхогч бүх талуудыг мэдээллийн орон зай дахь зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн нээлттэй буюу эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг урьж байна.

Эх сурвалж: Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-23 103.57.92.44

Жэнкогийн троллуудаа авдаа Оросуудаа,

Avatar

Зочин 2019-02-23 73.92.12.67

За уучлаарай оросуудаа, та нар тэр тусдаа, бух дэлхийгээс хаалттай, хамгаалалттай Чебурнетээ еерсдее ашигла, монголыг тэрэндээ татан оруулах гэж битгий уриал

Avatar

Зочин 2019-02-23 64.119.20.27

оросын элчин сайдын яам орос троллуудаа аваад зайлаарай

Avatar

Зочин 2019-02-23 94.242.54.239

Яг үнэндээ Оросууд ялангяа Кремль өөрсдөө хамгийн их халдлага үйлддэг нөхдүүд. Монгол руу халдаж бга халдлагууд ч багагүй хувь нь Оросоос гаралтай бга. Тийм бхад кремлийн дэмжлэгтэй Касперский ашиглаж хамтарч ажиллая гсн дипломат мэдэгдэлд хөөрч баярлаад бж хэрэггүй биз дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж