Gorenje нь бүтээгдэхүүнийхээ хийц, чанарыг сайжруулахад байнга анхаараад зогсохгүй хүрээлэн буй орчинд учруулдаг сөрөг нөлөөгөө багасгахад ч чармайж ирлээ. Хөргөх техникт озоны давхаргад сөрөг нөлөөтэй хий ашиглахаас анх татгалзсан дэлхийн том үйлдвэрлэгчдийн нэг нь Европын Gorenje юм.
Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хэрэглээнд дөхөм, хийц сайтайнх нь төлөө Gorenje-гийн бүтээгдэхүүнд олон удаа шагнал хүртээж байв. Тус компанийн бүтээгдэхүүн ХБНГУ-ын Red Dot Design Award, олон улсын инновацын Plus X Design Award, Дэлхийн Дизайны Байгууллагын ICSID Design Award зэрэг нэр хүндтэй олон шагнал удаа дараа хүртэж ирлээ.
Life Simplified буюу хэрэглэгчийн амьдралд ойр, энгийн, ойлгомжтой, хэрэглээнд амар дөхөм бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Gorenje-гийн бизнесийн философи.
Ийм ч учраас тус компани ИЛ энгийн хийц, хялбар хэрэглээг ДАЛД олон үүрэг, нарийн функцтэй хослуулдаг Simplexity (SIMPLicity + complEXITY) хэмээх өвөрмөц арга барилтай франц дизайнер Ора Итотой хамтарч ажилладаг. Хамтын ажиллагааны үрээр бүтсэн Gorenje-гийн бүтээгдэхүүнүүд энгийн мөртөө ганган, цогц нарийн бүтэцтэй мөртөө хэрэглээнд эвтэйхэн.
Тус компани мөн Италийн дизайны домог болсон эрхэм Паоло Пининфаринатай 2000 оноос хамтран ажиллаж технологи, дизайны өвөрмөц шийдэл бүхий хэд хэдэн цуврал бүтээгдэхүүн гаргасан юм. Gorenje брэндийн гар ахуйн цахилгаан бараануудыг PC Mall болон Е Mart-н салбаруудаар албан ёсоор худалдаалж байна. Та Gorenje брэндийн угаалгын машин, плиткаг нээлтийн хямдралтай үнээр аваад бэлгэд Gorenje брэндийн ус буцалгагч аваарай.
Утас: 7575-3535
Холбоотой мэдээ