Цалингаа нэмүүлэх гэсэн биш торгуульд унажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлэх гэсэн биш торгуульд унажээ

Цалингаа нэмүүлэх гэсэн биш торгуульд унажээ

АНУ-ын Чикаго хотын шүүхээс “Empire” цувралын 36 настай жүжигчин Жусси Смоллеттийг өөрийгөө гэмтээж, олон нийтийг төөрөгдүүлсэн хэрэгт буруутган, 100 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.

Жүжигчин залуу өнгөрсөн нэгдүгээр сард Чикаго хотын гудамжинд үл таних хоёр этгээд өөр лүү нь халдаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, үг хэлээр доромжилсон хэмээн мэдүүлсэн байна. Энэ хэрэг газар авч, өнгөт арьстнууд арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг эсэргүүцлээ хүчтэй илэрхийлжээ.

Харин жүжигчин залуугийн ярьсан бүх зүйлс худал болж, үнэн хэрэгтээ цалингаа нэмүүлэхийн тулд хоёр ахтайгаа үгсэн хуйвалдаж, гудамжинд өөрийгөө халдлагад өртөж буйгаар жүжиглэж, өөрийгөө гэмтээн, өөрийн харьяалагддаг “FOX” студи рүү өөр лүүгээ заналхийлсэн шуудан хүртэл явуулсан байна.

Эх сурвалж: Deadline.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж