“The Monkees”-ийн хөгжимчин Петер Торк 77 насандаа таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

“The Monkees”-ийн хөгжимчин Петер Торк 77 насандаа таалал төгслөө

“The Monkees”-ийн хөгжимчин Петер Торк 77 насандаа таалал төгслөө

Хөгжимчин Петер Торк 2009 оноос хойш маш ховор тохиолдох хэлний хорт хавдраар өвджээ. Тэрээр 1942 онд Вашингтонд мэндэлсэн бөгөөд бага насандаа төгөлдөр хуур, бүрээ зэрэг хэд хэдэн хөгжмийн зэмсэг сурч хичээллэж эхэлсэн байдаг. 1960 онд “The Monkees” хамтлагт хөгжимчнөөр тоглох болж, 1966 оноос Америкийн телевизийн цувралд оролцдог болсноор олонд танигдаж эхэлсэн байна.

“The Monkees” хамтлаг нь Davy Jones, Mickey Dolenz, Micheal Nesmith, Peter Tork гэсэн дөрвөн гишүүнтэй бөгөөд 2012 оны хоёрдугаар сард хамтлагийн гишүүн Davy Jones 66 насандаа зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Тус хамтлагийн шүтэн бишрэгч, мянга мянган дагагчид өөрсдийн фэйсбүүк, инстаграм, твиттер хуудастаа “Петер Торк нь олон олон шавь, анд нөхөд, шүтэн бишрэгчийнхээ зүрхэнд асар их харуусал үлдээгээд одлоо” гэсэн эмгэнэл явуулсаар байна.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж