Назарбаев засгийн газраа огцрууллаа | News.MN

Назарбаев засгийн газраа огцрууллаа

Назарбаев засгийн газраа огцрууллаа

Назарбаев засгийн газраа огцрууллаа

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр /2019.02.21/ засгийн газраа тарааж байгаагаа зарлажээ. Ийнхүү өдгөө 55 настай Ерөнхий сайд Бакытжан Сагинтаевын засгийн газар огцорч, Шадар сайд Аскар Мамин засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо.

Бакытжаны засгийн газар 2016 онд байгуулагдсан ба Ерөнхийлөгчийн зүгээс тус засгийн газрыг гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах дорвитой арга хэмжээ аваагүй, зөвхөн эрчим хүчний салбараас хэт хамааралтай ажиллаж байна гэх зэрэг шалтгаанаар буруутгажээ.

Тус улсын нийслэл Астана хотын нэгэн айлд гал түймэр гарч, нэг айлын таван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарч, ард иргэд ихэд бухимдан иргэдийн аж амьдралыг сайжруулах арга хэмжээ авахыг шаардан эсэргүүцэл өрнүүлээд байгаа юм. Хүүхдүүдийн эцэг эх амьдралын боломж тааруу байсан учир шөнийн ээлжинд ажилладаг байсан аж.

Казахстан улсын Ерөнхийлөгчөөр 1991 оноос хойш ажиллаж байгаа Назарбаев энэ сарын 27-нд болох эрх баригч “Нур Отан” намын хуралд оролцох бөгөөд тус хурлын үеэр иргэд рүү чиглэсэн чухал санал санаачилгыг дэвшүүлж, тэдгээрийг хөрөнгө мөнгийг шийдвэрлэнэ гэдгээ амласан байна. Назарбаевын энэхүү шийдвэр ард түмний бухимдлыг бага ч гэсэн намжаажээ.

Эх сурвалж: РОЙТЕРС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-22 122.201.21.104

Манай Монголчууд чадахгүй ээ. Бүхнийг нураагаад л байвал болдог улс чинь бид шүү дээ. Америк, ардчилал хоёроосоо татгалзаад, Женкогоо огцруулсаны дараа л бүх юм зөв болно. Гэхдээ Миеэ, Намбар хоёр бол хэрэггүй.

Avatar

Zochin 2019-02-22 66.181.176.119

Horshuud maani aztai aztai zugeer, manaih shig baahan ardchilaliin altan gurgaldainuud nertei birdnuuded darluulchihalgui ene etseg shig huniihee dalavchin door hamag muu muuhai yumnaas halhlagdan uldej hund huchir uyee hohirol baigatai davj chadsan. Bid tegehed tednii uildsen balagiig zasah gej hichneen jilee tsag hugatsaagaa mongo togrogoo barj baina, tedend hulgailuulsan mongooroo odiid eh ornoo hichneen saihan bolgoj chadah baiv gej bodohoor l.

Avatar

зочин 2019-02-22 202.9.42.177

Дарига гаа ЕС болгож а**х бий дээ ….Магадгүй л гар шүү ..

Avatar

ААШ ААШ 2019-02-22 49.0.212.116

ПУТИНЫ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ Ш ДЭЭ, КАЗАХСТАН БОЛ ОРОСУУДЫН ТОГЛООМЫН УЛС БУС УУ.

Avatar

onom 2019-02-22 103.57.92.56

Surjignexee boliod Kazax shig neg xund onogdox DNB-gee 10000-d xurgii. Odoo bid 4000 bn. Unendee daranguilagch bn uu manai aktan gurgaldai shig ardchilagch bn uu. Xend xamaatain be?

Avatar

ss 2019-02-22 2.133.6.211

yu yarij baigaan mongol uls chini bur oros hyatadiin utsan huuheldei bolchood baina

Avatar

Чагнаа 2019-02-22 150.129.141.168

Үлдсэн улс нь америк ахын хүүхэлдэй болчихсон шүү дээ

Avatar

Зочин 2019-02-22 202.9.43.15

Цөөхөн хүн амтай манай улсад Ерөнхийлөгчийн засаглал таарна. Бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. МАНАН -гийн нөхөд бол намын далбаан дор амьдарч байгаа улсууд юм. Тэд үүнийг зөвшөөрөхгүй нь лавтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж