Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр /2019.02.21/ засгийн газраа тарааж байгаагаа зарлажээ. Ийнхүү өдгөө 55 настай Ерөнхий сайд Бакытжан Сагинтаевын засгийн газар огцорч, Шадар сайд Аскар Мамин засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо.
Бакытжаны засгийн газар 2016 онд байгуулагдсан ба Ерөнхийлөгчийн зүгээс тус засгийн газрыг гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах дорвитой арга хэмжээ аваагүй, зөвхөн эрчим хүчний салбараас хэт хамааралтай ажиллаж байна гэх зэрэг шалтгаанаар буруутгажээ.
Тус улсын нийслэл Астана хотын нэгэн айлд гал түймэр гарч, нэг айлын таван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарч, ард иргэд ихэд бухимдан иргэдийн аж амьдралыг сайжруулах арга хэмжээ авахыг шаардан эсэргүүцэл өрнүүлээд байгаа юм. Хүүхдүүдийн эцэг эх амьдралын боломж тааруу байсан учир шөнийн ээлжинд ажилладаг байсан аж.
Казахстан улсын Ерөнхийлөгчөөр 1991 оноос хойш ажиллаж байгаа Назарбаев энэ сарын 27-нд болох эрх баригч “Нур Отан” намын хуралд оролцох бөгөөд тус хурлын үеэр иргэд рүү чиглэсэн чухал санал санаачилгыг дэвшүүлж, тэдгээрийг хөрөнгө мөнгийг шийдвэрлэнэ гэдгээ амласан байна. Назарбаевын энэхүү шийдвэр ард түмний бухимдлыг бага ч гэсэн намжаажээ.
Эх сурвалж: РОЙТЕРС
Холбоотой мэдээ