Д.Сумъяа тэргүүтэй жүдочид барилдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид барилдаж байна

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид барилдаж байна

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод өнөөдөр/2019.02.22/ эхэллээ. 2019 оны хоёр дахь “Их дуулга” тэмцээнд 93 орны 606 жүдоч өрсөлдөж байгаагаас манай 19 жүдоч багтсан.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорно. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 35 жүдоч барилдахаас Монголоос тамирчин байхгүй. Харин 66 кг-ын жинд 54 жүдоч барилдах бөгөөд Ё.Басхүү эхний барилдаанаа Алжирын бөхтэй хийхээр болжээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг Испанийн Фигеротай эхний барилдаанаа хийнэ. Энэ жинд нийт 33 жүдоч барилдаж буй бөгөөд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг “D” хэсгийг тэргүүлжээ.

Тэмцээний 57 кг-ын жинд Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа барилдаж байна. Тэрбээр “С” хэсгийг тэргүүлсэн бөгөөд ОХУ, Австрийн бөхчүүдийн ялсантай нь эхний барилдаанаа хийнэ. Хэсгийн барилдаан энэ цагт эхэлсэн бөгөөд өнөө шөнө медалийн эзэд тодорно.

ШУУД:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж