“Токио 2020”-ын эрх авсан тамирчдыг шагнав

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

“Токио 2020”-ын эрх авсан тамирчдыг шагнав

“Токио 2020”-ын эрх авсан тамирчдыг шагнав

Монголын паралимпийн хорооны дээд шагнал болох “Алтан нар” одонгоор дасгалжуулагч болон тамирчдыг өнөөдөр шагналаа. Энэхүү хүндтэй шагналыг “Токио 2020” олимпийн наадмын эрхийг эх орондоо анхлан авчирсан пара таэквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа болон дасгалжуулагч Л.Отгонбаатар нарыг шагнасан юм. Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд болсон арга хэмжээнд Монголын Паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү болон таэквондогийн холбооны удирдлагууд оролцлоо.

Монголын тамирчдаас анхлан “Токио 2020” олимпийн наадмын эрхийг авсан пара таэквондогийн тамирчид энэ сарын эхээр Туркийн Анаталия хотод болсон ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэнээр эрхийн болзол хангасан юм.

Дасгалжуулагч Л.Отгонбаатар хэлэхдээ “Сар шинийн баярын өдрүүдэд пара таэквондогийн ДАШТ Турк улсад болж, Монголын баг зургаан тамирчинтай оролцсон. Эрэгтэйчүүдийн -61 кг-д Г.Болор-Эрдэнэ аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртсэнээс гадна дэлхийн шилдэг тулаанч өргөмжлөлтэй ирсэн. Мөн эмэгтэйчүүдийн 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэнээс гадна Д.Шинэбаяр, Ц.Даваачулуун нарын тамирчид медалийн төлөө өрсөлдлөө. Бид “Токио 2020”-д багаараа оролцох зорилго тавьж ажиллах болно” гэв.

Пара таэквондогийн ДАШТ-д 69 орны 400 гаруй тамирчид оролцжээ. Монгол Улсаас эрэгтэй тав, эмэгтэй нэг тамирчин оролцож, алт, мөнгө тус бүрийг нэгийг хүртлээ. Мөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар “Токио 2020” паралимпийн наадмын эрхээ авснаас гадна жиндээ дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна. Эдгээр тамирчдаас гадна Д.Шинэбаяр, Ц.Даваачулуун нар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагджээ.

Монголын баг пара таэквондогийн ДАШТ-д 2009 онд нэг тамирчинтай оролцож байсан бол 2019 онд зургаан тамирчин оролцож, “Токио 2020”-ын хоёр эрхтэй ирснийг онцлов.

Пара таэквондогийн баг тамирчид “Токио 2020” паралимпийн наадмын эрхийг нэмэх боломжтой бөгөөд бүтэн багаараа оролцох зорилго тавин ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж