ХЗХ-д Бүх гишүүдийн хурлын товоо зарлахад 7 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

ХЗХ-д Бүх гишүүдийн хурлын товоо зарлахад 7 хоног үлдлээ

Хадгаламж, зээлийн хоршоо(ХЗХ)-д ээлжит Бүх гишүүдийн хурал (БГХ)-ын тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүддээ зарлахад 7 хоног үлдлээ. Энэхүү зарын хугацааг Хадгаламж, зээлийн тухай хуулийн 31.2-т тодорхой заасан бөгөөд хурал хуралдахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хүргэхээр тогтоосон.

Хуулиар эрх олгогдсоны дагуу ХЗХ-ны БГХ-ын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлыг Тэргүүлэгчдийн зөвлөл (ТЗ) гүйцэтгэх бөгөөд холбогдох бичиг баримт, хэлэлцэх асуудлууд болон бусад бүрдүүлбэрийг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлдэг.

ХЗХ-ны ТЗ нь бүх гишүүдийн хурлаас сонгогддог, гурваас доошгүй сондгой тооны гишүүнтэй, хоршооны дээд удирдлагын баг бөгөөд хуулиар зөвшөөрөгдсөн тодорхой эрх, үүрэгтэй. Тухайлбал, ХЗХ-г хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг боловсруулж, бүх гишүүдийн хурлаар батлуулах,хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чухал үүргүүдийг ТЗ гүйцэтгэнэ. Мөн, ХЗХ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд ТЗ хяналт тавих бөгөөд хоршооны хадгаламж болон зээлийн журмыг баталж, хүү, төлбөрийг тогтоодог. Цаашлаад, ХЗХ-ны санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандартын дагуу хөтлүүлэн, жилийн санхүүгийн тайланг хяналтын зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх, жилийн орлогоос алдагдлыг нөхөх, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн шимтгэлийг бүрдүүлэх, гишүүдэд хүртээх хувь хөрөнгийн хэмжээний талаар санал боловсруулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй юм.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж