2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 172,134,584 төгрөгийн үнийн дүн бүхий 322,866 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" ХК (HRD+14.99%) болон "Багануур" ХК (BAN+2.28%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-Бүк" ХК (BUK-15.00%) болон "Талх Чихэр" ХК (TCK-4.45%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.27 хувиар буурч 21336.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,523,607,213,555.73 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ