Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав | News.MN

Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав

Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав

Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав

Венесуэл улсын нийслэл Николас Мадуро Бразилтай залгаа хилээ хааж байгаа тухайгаа өчигдөр /2019.02.21/ мэдэгджээ. Өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо болон Николас Мадуро нарын хооронд АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг хилээр нэвтрүүлэх эсэх маргаан өрнөж байгаа учир тусламж Венесуэл-Колумбын хил дээр гацсан байгаа аж.

Мадуро сөрөг хүчний тусламж нэвтрүүлэх ажлыг зогсоохын тулд Колумбын хилийг ч мөн хаахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр одоогоор хөрш Колумбтай холбодог гол гүүрэнд хаалт үүсгэж, тусламжийн ачааг саатуулаад буй юм байна.

АНУ-ын хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн цэргийн онгоцууд үнэн хэрэгтээ тусламж үзүүлэх бус, харин Венесуэл улсад үймээн самуун дэгдээх даалгавартай ирж байгаа гэж Мадуро хардаж байгаа аж. Улс орон нь гадаадаас тусламж авах хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдсэн ч Мадуро ОХУ-ын  засгийн газраас 300 тонн тусламжийн ачаа гарсныг саяхан зарласан нь эргэлзээ төрүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-22 66.181.183.11

Мадура чинь венесуэлийн нийслэл нь юм байна шуу хумуусээ, би хун гэж ойлгоод явсан чинь хот юм байна ш дээ, news.mn-нийхээ буянаар мен ч их нарийн ширийн юм мэдэж авах юм даа мань мэт нь, алтаар урс гэж

Avatar

Зочин 2019-02-22 58.230.1.35

Хахаха

Avatar

Нямка 2019-02-22 49.0.212.70

АРГАГҮЙ Л НЭГ ТОМ АВТОБУСНЫ ЖОЛООЧ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА ДӨӨ

Avatar

7172 2019-02-22 49.0.212.70

АРГАГҮЙ Л НЭГ ТОМ АВТОБУСНЫ ЖОЛООЧ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ БАЙНА ДӨӨ

Avatar

З 2019-02-22 202.9.45.140

Венесуэл улсын нийслэл Николас Мадуро гэж юу гэсэн үг вэ? Орчуулаад өгөх хэн нэгэн байна уу.

Avatar

Paвcaл 2019-02-22 174.216.15.6

Манай сэтгүүлчид буруу алга аа. Ерөхийлөгч гэж бичихээр нийслэл гэж солиод байгаа Болор дурангийн буруу. Тэрнээс манай сэтгүүлч нар их өндөр боловсролтой, ажлын өндөр хариуцлагатай, хэд дахин хянаж алдаа мадаггүй сайн ажилладаг. Солир дурангийн л буруу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж