Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав

Мадуро Венесуэл-Бразилын хилийг хаав

Венесуэл улсын нийслэл Николас Мадуро Бразилтай залгаа хилээ хааж байгаа тухайгаа өчигдөр /2019.02.21/ мэдэгджээ. Өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан Хуан Гуайдо болон Николас Мадуро нарын хооронд АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг хилээр нэвтрүүлэх эсэх маргаан өрнөж байгаа учир тусламж Венесуэл-Колумбын хил дээр гацсан байгаа аж.

Мадуро сөрөг хүчний тусламж нэвтрүүлэх ажлыг зогсоохын тулд Колумбын хилийг ч мөн хаахаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр одоогоор хөрш Колумбтай холбодог гол гүүрэнд хаалт үүсгэж, тусламжийн ачааг саатуулаад буй юм байна.

АНУ-ын хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн цэргийн онгоцууд үнэн хэрэгтээ тусламж үзүүлэх бус, харин Венесуэл улсад үймээн самуун дэгдээх даалгавартай ирж байгаа гэж Мадуро хардаж байгаа аж. Улс орон нь гадаадаас тусламж авах хэмжээнд хүрээгүй хэмээн мэдэгдсэн ч Мадуро ОХУ-ын  засгийн газраас 300 тонн тусламжийн ачаа гарсныг саяхан зарласан нь эргэлзээ төрүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж