Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна | News.MN

Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна

Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна

Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит Их хурал хоёрдугаар сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгох бөгөөд одоогоор өрсөлдөнө гэдгээ албан ёсоор дөрвөн хүн илэрхийлээд байгаа юм. Үүнд одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, “Хас”-ын Ч.Ганхуяг, “Буян”-ийн Б.Жаргалсайхан, “UFC“ группийн ерөнхийлөгч Амартүвшин нар өрсөлдөхөө илэрхийлээд байгаа юм. Танхимын ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоо илэрхийлсэн “Буян”-ийн Б.Жаргалсайханы байр суурийг сонслоо.

Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөө илэрхийлсэн. Сонгогдвол юу хийх вэ?

-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг гадаадын хувийн хэвшлийн түвшинд хүргэх, тэдний хийж байгаа бараа  бүтээгдэхүүний хувьд, хувийн хэвшил, төр хоёрын хамтын ажиллагааны талаар анхаарах хэрэгтэй. Бид  импортын маш олон бүтээгдэхүүнийг орлох, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Түүнийг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Үүнд бодлого, хөрөнгө хэрэгтэй байна. Энэ жил гэхэд төсвийн орлогын тал хувийг хувийн хэвшлийн тоног, төхөөрөмж, барилга барихад нь дэмжлэг үзүүлж болно. Бид хэдхэн жилийн өмнө гутлаа өөрсдөө хийдэг байсан бол өнөөдөр гурван сая хүн импортын гутал өмсч байна. Энэ мэт зүйл дээр технологи, хөрөнгө мөнгө бодлого хэрэгтэй байна. Энэ бүх зүйлийг  яаж МҮХАҮТ-аар дамжуулж хийх вэ л гэж бодож байна даа.

-Танхимын гишүүн байгууллагууд татвар төлдөг, түүнийх нь зарцуулалт дээр танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-МҮХАҮТ-ын хувьд олон улсын уулзалт, үзэсгэлэн, сургалт зохион байгуулдаг. Гэхдээ энэ татварын мөнгө бол тийм ч их мөнгө биш ээ. Манайхан хартай хүмүүс болохоор хавьтсан ойртсоноо л хардаж байна.

-Өнгөрсөн  хугацаанд  МҮХАҮТ хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-За яах вэ, Б.Лхагважав гэж нөхрийн хийгээд байсан зүйлийг хараагүй. Ярьж хийж байсан зүйлийг нь хараагүй.

-Зарим нэр дэвшигчийн хувьд танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчид цалингүй ажиллана гэж мэдэгдсэн байсан. Таны хувьд яах вэ?

-Сайн л биз. Цалингүй ажиллана гэчихээд, дараа нь цалин нэхээд байх вий дээ.

Ш.ЧИМЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мэлс 2019-02-22 49.0.212.116

ЖАГАА ШИГ БҮДҮҮЛЭГ, НАХААЛ ХҮН БАЙНА УУ

Avatar

Би гайхаж байна. 2019-02-22 103.10.23.141

Би гайхаж байна. Лхагвасүрэн МХАҮТ-ын Ерөнхийлөгч болоод МХАҮТ-ыг ингэж ажиллуулж болдгыг харин ч харуулсан гэж ойлгож байгаа. Тэр батлагдаж чадаагүй байгаа татварын багц хуулийнх нь зөвхөн нэг батлагдсан хуулийн үр дүнд Монголын НӨАТ-ын систем эрүүлжих шатандаа ороод улсын орлогын төлөвлөгөө төлөвлөснөөсөө дандаа давж биелээд байгаа. Урьд өмнө энэ их хөрөнгө хэдэн татварын байцаагчдын гараар ороод дуусдаг, хэдэн бизнесмэнүүд нь /Жагаа ч өөрөө бас/ бүгд төмсөгдүүлчихсэн л байдаг ш дээ.

Avatar

Зочин 2019-02-22 150.129.142.241

насаараа бизнес хийсэн жагаа түцний эзэн шиг болтол нь жижгэрүүлсэн МАНАНгийн тонуулд мань мэт бол бүүр сураггүй болсон л доо аргаа бараад тэтгэвэр бараадах вэ дэээ АНы арьснууд ядахдаа тэтгэвэийн насыг сунгаж алж ббайна дааа энэ муу улс тѳрчд

Avatar

Зочин 2019-02-22 122.201.22.5

ЖАРГАЛСАЙХАН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ ТАНХИМ ТАРСАН ДЭЭР ДЭЭ ЭНЭ ХҮН ЯАВ Ч АМЖИХГҮЙ

Avatar

Зочин 2019-02-22 122.201.22.5

ЖАРГАЛСАЙХАН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ ТАНХИМ ТАРСАН ДЭЭР ДЭЭ ЭНЭ ХҮН ЯАВ Ч АМЖИХГҮЙ

Avatar

Зочин 2019-02-22 202.131.225.197

who are you?

Avatar

Zochin 2019-02-22 62.214.191.65

Argo, Jargalsaikhan geh met humuusiig ene tend uriaad yariltslaga hiigeed l baih yum. Mongol uneheer hotsrogdson haranhui buduuleg ni batlagdaad baih yum.Emgeneltei!!!

Avatar

Зочин 2019-02-22 107.77.173.8

Жагаа дарга болох юм бол Япончууд л лав Монголыг зүглэхгүй

Avatar

Зочин 2019-02-22 66.181.191.106

Жагаа ахыг харин ч дэмжинэ шүү

Avatar

Зочин 2019-02-22 202.179.31.59

Хн, ямар ч хэрэггүй эр, юун танхим

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж