Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна

Б.Жаргалсайхан: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд анхаарна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит Их хурал хоёрдугаар сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгох бөгөөд одоогоор өрсөлдөнө гэдгээ албан ёсоор дөрвөн хүн илэрхийлээд байгаа юм. Үүнд одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, “Хас”-ын Ч.Ганхуяг, “Буян”-ийн Б.Жаргалсайхан, “UFC“ группийн ерөнхийлөгч Амартүвшин нар өрсөлдөхөө илэрхийлээд байгаа юм. Танхимын ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоо илэрхийлсэн “Буян”-ийн Б.Жаргалсайханы байр суурийг сонслоо.

Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөө илэрхийлсэн. Сонгогдвол юу хийх вэ?

-Дотоодын аж ахуйн нэгжүүдийг гадаадын хувийн хэвшлийн түвшинд хүргэх, тэдний хийж байгаа бараа  бүтээгдэхүүний хувьд, хувийн хэвшил, төр хоёрын хамтын ажиллагааны талаар анхаарах хэрэгтэй. Бид  импортын маш олон бүтээгдэхүүнийг орлох, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Түүнийг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Үүнд бодлого, хөрөнгө хэрэгтэй байна. Энэ жил гэхэд төсвийн орлогын тал хувийг хувийн хэвшлийн тоног, төхөөрөмж, барилга барихад нь дэмжлэг үзүүлж болно. Бид хэдхэн жилийн өмнө гутлаа өөрсдөө хийдэг байсан бол өнөөдөр гурван сая хүн импортын гутал өмсч байна. Энэ мэт зүйл дээр технологи, хөрөнгө мөнгө бодлого хэрэгтэй байна. Энэ бүх зүйлийг  яаж МҮХАҮТ-аар дамжуулж хийх вэ л гэж бодож байна даа.

-Танхимын гишүүн байгууллагууд татвар төлдөг, түүнийх нь зарцуулалт дээр танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-МҮХАҮТ-ын хувьд олон улсын уулзалт, үзэсгэлэн, сургалт зохион байгуулдаг. Гэхдээ энэ татварын мөнгө бол тийм ч их мөнгө биш ээ. Манайхан хартай хүмүүс болохоор хавьтсан ойртсоноо л хардаж байна.

-Өнгөрсөн  хугацаанд  МҮХАҮТ хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?

-За яах вэ, Б.Лхагважав гэж нөхрийн хийгээд байсан зүйлийг хараагүй. Ярьж хийж байсан зүйлийг нь хараагүй.

-Зарим нэр дэвшигчийн хувьд танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчид цалингүй ажиллана гэж мэдэгдсэн байсан. Таны хувьд яах вэ?

-Сайн л биз. Цалингүй ажиллана гэчихээд, дараа нь цалин нэхээд байх вий дээ.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж