Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэгт шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэгт шалгалт хийж байна

Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэгт шалгалт хийж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажилладаг.  Тухайлбал тус хэлтсээс ‘’Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал’’ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Авто-тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах энэхүү арга хэмжээ нь дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл болон дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалт хийж арга хэмжээг авч байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж