Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ | News.MN

Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ

Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ

Хятад даргын үзэгний үзүүрээр Австралид хямрал нүүрлэлээ

-“Нэг бүс, нэг зам”-аас түдгэлзсэн нь нүүрсний импортоор барьцаалагдахад хүргэв үү-

Австралид болсон үерийн дараахнаас нүүрсний импортын хэмжээгээ бууруулсаар байсан БНХАУ импортын гол шугам Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах болсон талаар “Ройтерс”, “ABC” мэдээлжээ. БНХАУ-ын тус боомтоор Австралиас жилд 12 сая тонн коксжих нүүрсийг экспортлох квоттой аж.

Хэдийгээр өмнө нь нүүрсний импортоо бууруулах тухай мэдээлж байсан ч ОХУ, Индонез, Монгол зэрэг орноос авах нүүрсний импортдоо хориг тавихгүй байгаагаас үүдэн ийнхүү боомтоо хаасан явдлыг улс төрийн шийдвэр гэж үзэж байгаа гэнэ. Австрали бол БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг импортолдог, Хятадад хийсэн экспортоосоо жилд 70 орчим тэрбум ам.доллар олдог гэдэг. Тиймээс экспортын гол орлогоо ийн хаалгаснаар австрали долларын ханш эрс буурах эрсдэлтэй тулаад байгаа юм.

Ердөө өчигдрөөс олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд БНХАУ-ын Засгийн газар эх газрын хилийн боомтуудад нүүрсний импортын гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг 40 хоногоор зогсоох шийдвэр гаргасныг мэдээлсэн. Энэ шийдвэрийн улмаас Австралийн нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсч, ханш 30-аад хувиар огцом унаад байна.

Үерийн дараахан буюу энэ сарын 8-ны өдөр Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон үерийн улмаас 300 сая гаруй ам.долларын хохирол амсаад байгаагаа, хохирлын хэмжээ цаашид ч нэмэгдэхээр байна гэсэн юм. Мөн үерийн аюулд уул уурхайн салбар нэрвэгдсэнийг дурдаад, уул уурхайн олон компани ажилтнуудтайгаа гэрээгээ цуцалж эхэлснийг ч нуулгүй мэдэгдсэн.

Энэ мэдэгдлээс хойш гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр бас нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь үерийн гамшгийн зэрэгцээ тус улсын парламентын компьютерийн сүлжээнд хакерууд халдаж, улс төрийн гурван намын мэдээллийн санг сүйтгэснийг Холбооны парламентын хуралдаан дээр мэдээлсэн байна.

Моррисон мэдэгдэлдээ Үндэсний кибер аюулгүй байдлын агентлагийн мэргэжилтнүүддээ итгэж байгаагаа илэрхийлээд, энэ бүхний цаана гадаадын Засгийн газрын оролцоо бий хэмээн дурджээ.

Үүний өмнө Австрали, БНХАУ улсын хооронд дээрх сэдвээр маргаантай асуудал өрнөж байсан удаатай. Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө Хятадын “Нэг бүс, Нэг зам” санаачилгад оролцохоос түдгэлзэх шийдвэрийг Австралийн Засгийн газар гаргажээ. Энэ тухай The Australian сонинд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гуравдугаар сард Австралид хийсэн айлчлалын талаарх мэдээллээс иш татан бичсэн байдаг. The Australian сонинд бичсэнийг үзвэл, тус улсын Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын хорооны хурлын үеэр сайд нарын ихэнх нь эргэлзсэн байр суурьтай байсан аж.

Бээжингийн санаачилгад Австрали улс нэгдэхийг хүсэхгүй байгаагийн гол шалтгаан нь санамж бичигт гарын үсэг зурснаар Австралид ямар үр өгөөжтэй вэ гэдэг нь тодорхойгүй байсан явдал юм. Үүнээс үүдэн Ли Көцяны айлчлалын үеэр санамж бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ Австралийн засгийн газар Хятадын талд мэдэгдсэн байна. Үүнээс хойш хоёр улсын харилцаа төдийлөн сайжраагүй. Эрх баригчдын төлөөллүүд нь удаа дараа уулзаж байсан ч олигтой ахиц гараагүйг уулзалтын мэдээллүүд харуулдаг.

Ийнхүү хоёр талын харилцаа таагүй байгаа нь Австралийн үерийн дараах энэ хүнд үед дахин эдийн засгийн шахалт болон ирж байна. Хэдийгээр Хятадын холбогдох албаны хүмүүс “Австралийн нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хийхэд хугацаа их зарцуулж байна”, “Манайх эрчим хүчний салбар дахь нүүрсний хамаарлаа багасгаж байна” гэх жижүүрийн тайлбар хийсээр байгаа ч эндээс улс төрийн шийдвэр “үнэртээд” байгааг ажиглагчид хэлсээр байна. БНХАУ нүүрсний импортоо хязгаарлаж байгаагийнх нь хариуд Австралийн БНХАУ-ын компаниудад хийх хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөрчилж, Шинэ Гвиней дэх тэнгисийн цэргийн бааз шинэчлэн барих ажилд БНХАУ-тай биш АНУ-тай хамтрахаар болсон гэх мэтээр “худалдааны дайн” улам өдөөгдөх, өргөжих бололтой.

Энэ удаад БНХАУ-ын тал Австралиас нүүрс экспортолдог гол шугам Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах болсныг ч мөн л Австралийн нүүрсийг онилсон улс төрийн шийдвэр хэмээн үзэж байгаа талаар Австралийн санхүүгийн томоохон конгломерат CBA банкны шинжээч Вивек Дхар “Ройтерс”-т  ярьжээ.

БНХАУ жилд 75-80 сая тонн коксжих нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч буй бөгөөд 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байв.

Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон, 2019 онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөж багагүй шүүмжлэл хүртээд байгаа билээ. Харин нүүрсний том нийлүүлэгчийн хувьд экспортын орлогоор “жаргаж” болох ч эдийн засгийн хоригт орвол хэрхэн “зовдог”-ийг энэ өдрүүдэд харж байна.

Хятад даргын үзэгний үзүүрээр нэг боомтоо хаахад л экспортын нүүрсний илүүдэл, үндэсний валютыг нь үнэгүйдэл зэргээс үүдэн улс орны эдийн засгийг хямрааж буй энэ байдал бидэнд яагаад ч юм тун ойрхон санагдана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolhuu 2019-02-22 103.229.123.138

Hujaa gej hutsaj baij ednii araas orovoo maludaa

Avatar

mongolhvv 2019-02-22 103.57.93.122

tun sain medee bnaa..

Avatar

Haha 2019-02-22 64.119.23.146

Australiad k sain yum bolj bgn bishuu muusain chinad hyamdhan uguud yadiin avstraliin ur huuhduud ni uhna biz hursun doroo bj l bg tiimee moyachuud medej bga doo

Avatar

Lodoi 2019-02-22 66.181.160.90

Bolomjiig ashiglaad hyrimtlaal bii bolood ediin zasgaa solongryylaad heden bolovsryylah uildveruud bariad avah heregtei

Avatar

Зочин 2019-02-22 150.69.34.101

Болор дуран"-аар шалгах нь яах вэ ээ. Австралиас нүүрс экспортлоно гэж юу гээд солиороод байгаа сэтгүүлч вээ, алдаагаа хяна л даа. Монгол хэлний дайснууд аа...

Avatar

Lodoi 2019-02-22 66.181.160.90

Ene elbegdorjiin sait gesen imerhuu l butelgui um humuuseer toiron hureeluulne

Avatar

zochinzochin 2019-02-22 59.153.114.54

teneg mongolchuud nuursee garaj mungu olio gej bodoj baigaa bol ene bolomjiig ashiglax xeregtei shuudee muusain tsus ni oirtson uxer mongolchuudaa odoo orosuud ashiglana daa

Avatar

Зочин 2019-02-22 91.65.30.101

Gyatad muuhai,lya lya feed baigaa guuguu uuruu hurliiz l baigaadaa , manai.... shig

Avatar

иргэн 2019-02-22 202.126.89.119

зүгээр АНУ тэдэнд шанаа өгнөө Удахгүй харж байгаараа. Хятад ганцхан биш шүү

Avatar

худлаа байхөө 2019-02-22 49.0.212.70

Наадах чинь худлаа мэдээ байна, юу ч мэдэхгүй ЗҮҮНИЙ ТЭЖЭЭВРИЙН бөөлжсөн бөөлжис байна, их 20-д багтдаг тийм том гүрэнтэй очиж очиж өмхий хужаа нар түнжин хагарна гэж хаашаа харсан юм байдийн

Avatar

ооо 2019-02-22 202.21.118.186

Тоонууд нь бүгд зөрүүтэй, үгийн утгын алдаатай ийм нийтлэлийг яагаад тавиад байдаг юм бэ? \nЭкспорт импортоо мэдэхгүй холион бантан бичээд байдаг сэтгүүлчээ солио. Эсвэл нийтлэлийг нь хянаач.\nЭсвэл мояа-чууддаа зориулсан тэдний ойлгодог хэлбэрээр бичээд байгаа юм уу?\nГол санаа нь ШХАБ-д нэгдэхгүй бол болохгүй гэсэн агуулгатай нийтлэл юм уудаа.

Avatar

Zochin 2019-02-22 103.57.93.17

Australi dampuurnuu bn uu maniusd hamaa alga hurshteigee ebtei yabah ni der

Avatar

Зочин 2019-02-22 64.119.22.232

бүдэрсэн дээр нь нударч унага гэж күнзийн сургаал даа

Avatar

hud2 2019-02-22 59.153.115.225

australid uer l bolson gzdee

Avatar

Хуягаа 2019-02-22 66.181.166.196

Хятад ах нар Автрали ах нарыг хага дарсан байна ш дээ. Монголчуудыг бол бүр нам дарж чадах юм байна. Ахаа намайг бодоорой, ингэсгээд явъя. Сайндаад яахав, муудаад яахав гээд в явъя.

Avatar

Зочин 2019-02-22 122.201.24.76

ШХАБ-д элс гээд л шууд хэлчээч.1бүс 1замаас татгалзлаа гээд хилээ хаачлаа гэнээ.худлаа ярьсан ч жаахан бодож бай!.

Avatar

Зочин 2019-02-22 66.87.150.99

Төмөр замаар Хятадын танкууд орж ирнэ гэж ерөнхийлөгч маань айгаад төмөр замаа овоолсон шороогоор нуучихсан учир энэ боломжийг бид бүрэн ашиглаж чадахгүй нь харамсалтай

Avatar

бб 2019-02-22 202.126.89.202

махан толгой

Avatar

Зочин 2019-02-22 112.72.11.114

Зѳв харж байна. Аятайхан нийтлэл. Гэхдээ бид энэ боломжийг ашиглах л хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-02-22 202.21.115.82

Төмөр замаа хэзээ барих юм бэ? Эрээнрүү гарах гэсэн 69-үүдийн цуваа шиг нүүрсээ машинаар зөөгөөд байх уу?

Avatar

Мрнгол ялна аааа. 2019-02-22 202.9.43.159

Зүгээр дээ. Австрали ганц нүүрсний экспортоор голоо зогоодог монгол шиг биш шүү.

Avatar

zochin 2019-02-22 202.131.225.150

SH HAB d elsej herhevch bolohgui yum shuu. burkhan mine ted chin yvaandaa SH HAB n juram durem ee ulam l hundruulneee

Avatar

Irgen 2019-02-22 202.131.225.150

Odoo Australia uls hyatad oyutnuudiin visa n uguhgui bh heregtei. Mongol Oyutni visa n sain uguh heregtei sh dee.

Avatar

Зочин 2019-02-22 66.181.161.78

Монгол ялнаа ялна нүүрсээ хужаад өгөхгүй үр хүүхэддээ хадгална Австалууд газар доорх баялгаа өгөөд ядуурна биз Монгол ялна за зүгээр суугаад бусдыг муулаад гоё штээ

Avatar

Зочин 2019-02-22 64.119.22.232

чинийхээр хятадыг магтаж байвал зөв үү хятад муухай лаа лаа

Avatar

zochin 2019-02-22 59.153.114.54

tsus ni oirtson uxer mongol baina daa

Avatar

adf 2019-02-22 192.82.66.42

chadaj bga yumand arga bhgui. china nuud chadjiishd manai mongol alna chuud uhaarahgui l yumda. ayuliig saihan bolomj bolgoh bolomj hamgiin iheer bidend baina

Avatar

Маш нууц 2019-02-22 202.21.124.130

ШХАБ.д яааран элсэж болохгүйн тод жишээ

Avatar

tun saihan medee bnaa... 2019-02-22 103.57.95.162

tun saihan medee bnaa.mongoliin nvvrsend bolomj garaad irlee dee.. kengiry nart zoblon tohioldoh bvrt bid nar ni bayrtai baih bolonoo...

Avatar

даваадорж 2019-02-22 103.9.90.51

тооцоо нь шал худлаа бна. хятад улм 75-80 сая нүүрс авдаг. Гэтэл Австрал 44 хувийг нийлүүлж 70 тэрбум ам.доллар олно гэж байхгүй л дээ. монгол 30 гаруй сая тн нийлүүлээд 3 тэрбум арай хүрээгүй юм.

Avatar

tun saihan medee bnaa... 2019-02-22 103.57.95.162

tun saihan medee bnaa.mongoliin nvvrsend bolomj garaad irlee dee.. kengiry nart zoblon tohioldoh bvrt bid nar ni bayrtai baih bolonoo...

Avatar

Зочин 2019-02-22 172.56.30.99

Avstrali ynetei zardag. Manish ynegui shahi uvdug

Avatar

zochin 2019-02-22 119.40.100.154

Австралиас 212 оор 33 сая тонн нүүрс авахад 70 тэрбум доллар болж байна

Avatar

батхүү 2019-02-22 103.9.90.51

80 сая тн-ыг 200 ам.доллараар бодоход 16 тэрбум ам.доллар болно. Тооцоо буруу учраас дүгнэлт буруу,

Avatar

насан 2019-02-22 103.9.90.51

Австралын ДНБ 1 ихнаяд 137 тэрбум ам.доллар/2015он/ байдаг юм ш дээ. Ганц боомт хаагаад 7 тэрбумын орлого алдахад хотойхгүй л дээ. Тооцоогүй нийтлэл бичиж сүржигнэх юм аа.

Avatar

Зочин 2019-02-22 178.196.67.173

Hyataduud iim l pizda nar. Shanhain HAB d elseh yum bol Mongoliig huchindej ogno doo

Avatar

тэнэг сэтгүүлч 2019-02-22 202.21.127.161

Хөөрхий дөө, гарчиг нь сүржин, хөнгөн шар хэвлэл л ийм баймаар. Манай сэтгүүлчид өрөвдөлтэй, агуулга гэхээсээ илүүтэй сүржин ямар ч ач холбогдолгүй нэр гарчиг өгнө. Хятад даргын үзэгний үзүүр ч гэх шиг, бичгийн хэлэнд иймэрхүү чамирхал ер зохихгүй, чиний хэн бэ гэдгийг чинь л харуулна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж