Жастин Тимберлейк аав болжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.12-нд нийтлэгдсэн

Жастин Тимберлейк аав болжээ

 

Дуучин Жастин Тимберлейк, кино од Жессика Бейл нар хүүтэй болж бүл нэмжээ. Жастин Тимберлейк гэрлэснийхээ дараа “хүүхэдтэй болохыг тэгтлээ яарахгүй байна” хэмээн ярьж байсан ч бяцхан хүүтэй болсондоо хөл газар хүрэхгүй баярлаж яваа сурагтай. Тэрээр хүүдээ Сайлас Рендалл Тимберлейк хэмээн эцгийнхээ нэрийг хайрлажээ.  Жүжигчин Жессика Бейл хөл хүнд болсноо удаан хугацаанд нууцлахыг хичээсэн боловч яах аргагүй гэдэс нь томорсноор өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд зарласан юм. Хосууд 2012 оны аравдугаар сард Италид хуримласан билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Dailymail.co.uk

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж