Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгааллаа | News.MN

Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгааллаа

Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгааллаа

Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний 2 сарын байдлаар нийт 831 удаагийн ахуйн гал түймэр гарч, 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 435 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 193 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 14.9 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 73.4 хувиар буурсан байна.

Харин нийслэл хотод нийт 562 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 269 удаагийн гал түймэр гарч, 1.3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 3330 байгууллага, аж ахуйн нэгж, 34547 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 19373 зөрчил дутагдал илрүүлэн, 8181 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 827 заавал биелүүлэх албан шаардлага, 764 мэдэгдэл, 47 танилцуулга, 90 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 13 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 31 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 287 удаа, дадлага 222 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 204 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 103 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 79 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 255 гал буюу 30.6 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 153 гал буюу 18.4 хувь,

Цахилгаанаас 151 гал буюу 18.17 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 125 гал буюу 15.04 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 72 гал буюу 8.6 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 38 гал буюу 4.57 хувь,

Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1.4 хувь,

Бусад шалтгаанаас 7 гал буюу 0.84 хувь,

Санаатай үйлдлээр 5 гал буюу 0.6 хувь

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 4 гал буюу 0.48 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 3 гал буюу 0.36 хувь,

Архидан согтуурснаас 3 гал буюу 0.36 хувь,

Тэсрэлт, дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.24 хувь,

Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0.12 хувь,

Эх сурвалж: ОБЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж