Ерөнхий сайд ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа иргэдийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөг байдлын талаар товч танилцууллаа. Засгийн газар олон тулгуурт эдийн засагтай болж, эрүүл хүнсээр иргэдээ ханган, улмаар хүнс экспортлогч орон болох, эрчим хүчний найдвартай сүлжээтэй, газрын тос боловсруулах үйлдвэртэй, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн нийгэмд шударга ёс тогтоож, бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэхийг зорьж байна гэлээ.

ХУД, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгийн ахмадын хорооны дарга нар ахмадуудаа төлөөлөн санал, хүсэлтээ хэллээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шударга ёс тогтоон, сахилга, хариуцлагыг чангатгаж байгааг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мөн ахмадуудыг үнэ төлбөргүй эмчилдэг герентлогийн төвийг нэн даруй ашиглалтад оруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хуваарилдаг төсвийг нэмэх, орон нутагт ахмадын түрээсийн орон сууц барих, аймгийн Засаг дарга нартай байгуулдаг үр дүнгийн гэрээнд  ахмадуудыг дэмжих чиглэлээр заалт нэмэх, 2020 оныг Ахмадын жил болгох зэргийг хүсэв.

Дээрх санал, хүсэлтийг анхааралдаа авна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд эдийн засгийн өсөлтийн үр шимийг ахмад настнууддаа хүртээхийн төлөө ажиллана гэлээ. Ахмадуудад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг орон нутагтаа шийдэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахыг Засаг дарга нарт даалгаж Албан даалгавар гаргана. Мөн Ахмадын холбооны санхүүжилтийг боломж бололцооныхоо хүрээнд нэмнэ гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эмээ 2019-02-22 107.3.181.42

Ахмад насны тэтгэвэрт гарсан хүмүүсээ эмнэлэгийн үйлчилгээг үнэгүй хийдэг болмоор юмаа. Олон сая хүн амтай АНУ-д ийм сайн үйлчилгээг хийдэг. Ахмадуудаа маш их халамжилдаг юм байна .

Avatar

Тр 2019-02-22 107.3.181.42

Ахмад насны тэтгэвэрт гарсан хүмүүсээ эмнэлэгийн үйлчилгээг үнэгүй хийдэг болмоор юмаа. Олон сая хүн амтай АНУ-д ийм сайн үйлчилгээг хийдэг. Ахмадуудаа маш их халамжилдаг юм байна .

Avatar

Настан 2019-02-22 64.119.19.230

Хуурамч пиар биш байгаасай, одоо ч хэн нэгэн албан тушаалтанд итгэхэд нэн бэрх болгосон шүү

Avatar

зочин 2019-02-22 202.9.43.164

сайхан нь л ярьж хүлээж авна л даа. Гэвч цаашаа…..бүү мэд шүү дээ

Avatar

Зочин 2019-02-22 27.123.214.2

ЭНЭ ТУН ЗӨВ ШҮҮ. АХМАДУУДАА АСАР, АЛТАН СУРГААЛЫГ НЬ ӨДӨР БҮР СОНСОЖ АЖИЛЛААРАЙ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж