Хотын ногоон байгууламжид 7.5 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Хотын ногоон байгууламжид 7.5 тэрбум төгрөг зарцуулна

Хотын ногоон байгууламжид 7.5 тэрбум төгрөг зарцуулна

Урь орж буйтай холбогдуулан хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг сайжруулах цаг болжээ. Хотын ногоон байгууламжийн асуудлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбаатараас тодрууллаа.


-Нийслэлийн энэ жилийн ногоон байгууламж юугаараа онцлог байх вэ?

-Энэ жилийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэлтийн жил болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд навчит төрлийн мод бут тарих ажил зургаан дүүрэгт хийгдэнэ. Түүнчлэн ирэх даваа гаригаас буюу хоёрдугаар сарын 25-наас арчилгааны ажил хийх аж ахуйн нэгж, хот тохижилтын газрыг оролцуулсан нийт 200 хүнд цэцэрлэгжүүлэлтийн сургалт зохион байгуулна. Ногоон байгууламжийн арчилгааг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийн ажилтнуудыг мэргэжлийн цэцэрлэгчин байх шаардлагатай гэж үзэж байна. Мөн энэ жил орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Ногоон байгууламжийн усалгаа, хортонтой тэмцэх, шинээр мод бут тарих зэрэг жил бүр хийдэг ажлыг мөн хийнэ.

-Өнгөрсөн зун ойгоос мод авчирч нийслэлд суулгасан. Энэ жил ийм ажил хийх үү?

-Нийтийн эзэмшлийн талбайг төрөлжүүлсэн байдлаар мод тарьдаг. Өнгөрсөн онд 13 байршилд гоёлын мод, бут тарьсан. Нийтдээ 314 мянган гоёлын мод, бут тарьсан. Энэ жил бага хэмжээгээр мод шилжүүлэн суулгана. Мөн бага хэмжээний улиас, хайлаас тарина. Тухайн мод бутыг шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд эхний гурван жил маш сайн арчлах шаардлагатай байдаг. Энэ өвөл эдгээр модыг гялгараар хулдсан. Энэ нь ургамлын дулаалга болохоос гадна тоос шороо бохирдлоос хамгаалж байгаа юм.

-Нийслэлийн ногоон байгууламжид хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Ногоон байгууламж нь жил бүрийн урсгал зардлаар санхүүждэг. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил 7.5 тэрбум төгрөг зарцуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж