Ч.Дэлгэрцэцэг: Манжийн амбанг өөртөө дурлуулж чадсан

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Ч.Дэлгэрцэцэг: Манжийн амбанг өөртөө дурлуулж чадсан

Ч.Дэлгэрцэцэг: Манжийн амбанг өөртөө дурлуулж чадсан

Яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан санаачлан зохиолыг нь бичиж, ерөнхий продюсерээр нь ажилласан “2000” уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манж Чин улсын эрхшээлд 200 жил дарлагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн уг кино гуравдугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох юм.

UB Film-ийн хамт олон продакшны ажлыг гүйцэтгэж, олон жүжигчин гол дүрүүдийг бүтээжээ. Хийлч Ч.Дэлгэрцэцэг анхны дэлгэцийн дүрээ "2000"-д бүтээжээ. Манжийн хамгийн том амбан ноёны хатны дүрийг бүтээсэн түүнийг  сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр “Манжийн дарангуйлал монголчуудад хэрхэн нөлөөлж байсан тухай кинонд өрнөнө. Тухайн үед Манжийн хамгийн том амбан ноёныг өөртөө дурлуулж чадсан монгол хатны ухааныг гаргалаа. Зураг авалтууд Завханд болсон. Буцаад Улаанбаатарт ирээд гэртээ ороход бид бүхэн яасан баян амьдарч байгаа юм бэ гэж бодогдож билээ. Тухайн үеийн амьдрал яасан энгийн байсан юм бэ. Миний хувьд дүрээ бүтээх явцад амралт болох шиг санагдсан. Миний хувьд маш том зориг гарган дүрээ бүтээсэн.

Урьд нь киноны саналууд ирж байсан. Гэхдээ сэтгэлд хүрсэн дүр гараагүй. Уг киноны тухайд түүхэн киноноос гадна уран бүтээл талаас нь илүү сонгож тоглосон. Монгол хатны дүрд тоглоно гэдэг сайхан санагдаж байлаа. Манжийн амбан ноёныг дурлуулж өөртөө татна гэдэг тэр амаргүй зүйлийг хийлээ. Эмэгтэй хүний хувьд зориг гаргаж, хамгийн сайнаараа тоглосон. Гэхдээ айдастай байна” гэсэн юм.

Улиастайн 2000 цэргийн бослогын түүхээс сэдэвлэн бүтээсэн түүхэн "2000" уран сайхны кинонд цэрэг Онолт, Энхтайваны бослогыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн. Ирээдүй хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү бүтээлийг бүтээжээ.

  • Эх орон… Эрх чөлөө… Тусгаар тогтнол…
  • Tөрөл: Драма, түүхэн, адал явдалт
  • Продюсер: П.Батсайхан СГЗ
  • Найруулагч: Б.Отгонзориг СТА
  • Зохиолч: П.Батсайхан СГЗ
  • Продакшн: Улаанбаатар ФильмДүрүүдэд: АЖ П.Цэрэндагва, АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Д.Төмөртөгтох, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ У.Батбаатар, СТА Ш.Доржсүрэн, СТА С.Болд-Эрдэнэ, СТА С.Ариунбямба, СТА Ц.Цэрэнболд, СТА Д.Баттөмөр, СТА Ч.Дэлгэрцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж