Норвеги цаначид өнгөтэй байлаа | News.MN

Норвеги цаначид өнгөтэй байлаа

Норвеги цаначид өнгөтэй байлаа

Норвеги цаначид өнгөтэй байлаа

Цанын 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсад эхэллээ. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг цанын ДАШТ нь гүйлтийн цана, цанын хоёр төрөлт болон трамплин харайлтын төрлүүдээр аваргуудаа тодруулдаг.

Өчигдөр тэмцээний эхний өдөр гүйлтийн цанын ойрын зайн эрэгтэй 1.6 км, эмэгтэй 1.2 км-ын уралдаан болсон. Эрэгтэй 1.6 км-ын ойрын зайн уралдаанд нийт 52 улсын 145 гаруй тамирчин мэдүүлэг өгч уралдсанаас финалын шатанд Й.Клебо, Э.Иверсен, Ф.Пеллегрино, Г.Ретивых, Р.Жув, Л.Шанава нар шалгарсан.

Тэмцээний аваргаар Пёнчаны олимпийн наадмын залуу “од” Норвегийн Й.Клебо 3 мин 21.17 сек-ын амжилт үзүүлэн, дэлхийн аваргын анхны алтан медалиа хүртсэн бол мөнгөн медалийн Пёнчаны олимпийн мөнгөн медаль, 2017 оны дэлхийн аварга Италийн Ф.Пеллегрино, хүрэл медалийг Оросын Г.Ретивых хүртжээ.

Өдгөө 22 настай норвеги залуу уралдааны төгсгөлийг гайхалтай хийсэн бөгөөд урдаа байсан Ф.Пеллегриног гүйцэн түрүүлснээр алтан медаль хүртсэн. Дашрамд сонирхуулахад, ДАШТ-д манай улсаас Б.Ачбадрах тэргүүтэй гурван тамирчин оролцохоор мэдүүлэгт багтсан боловч уралдааны замд гараагүй ажээ.

Эмэгтэй 1.2 км-ын ойрын зайн уралдааны финалын шат маш сонирхолтой болсон бөгөөд аваргын алтан медалийг 2014 оны олимпийн аварга, 2017 оны дэлхийн аварга М.Фалла хүртсэн бол мөнгөн медалийг Пёнчаны олимпийн аварга, 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Шведийн С.Нилссон хүртжээ. Хүрэл медалийг Н.Эйде хүртсэн байна. Ийнхүү дэлхийн аваргын эхний өдөр норвеги тамирчдын өдөр байлаа.

Өнөөдөр тэмцээний цанын хоёр төрөлт буюу нордик комбинэд төрөл, трамплин харайлтын уралдаан болно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж