Элчин сайд итгэмжлэх захидлаа гардуулав

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Элчин сайд итгэмжлэх захидлаа гардуулав

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Я.Ариунболд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Фанг Лиуд бараалхаж Итгэмжлэх захидлаа гардуулав.

Итгэмжлэх захидал гардуулах ёслолын дараа үргэлжилсэн уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга ИКАО-ын 75 жилийн ойг тэмдэглэх болон энэ оны 9 дүгээр сарын 24-нд эхлэх 40 дүгээр Ассамблейгаар иргэний агаарын тээврийн салбарт шинэчлэл дэвшлийг дэмжих, тэр дундаа дрон, нисдэг такси, шинэ нисдэг төхөөрөмж нэвтрүүлэх, гишүүн улсуудаас гаргасан шинэлэг санаачилгыг дэмжсэн ахиц гарна гэж харж байгаа талаар танилцуулав.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Я.Ариунболд Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зарим үйл ажиллагааг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн үйл ажиллагаатай уялдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжийг судлан үзэх, далайд гарцгүй орнуудын сонирхлыг дэмжиж ИКАО-ын зөвлөлийн гишүүний сонгуульд Монгол Улс нэр дэвших, Монгол Улсад агаарын харилцааг либералчилж байгаатай уялдуулан ИКАО-тай улам нягт ажиллаж, Монголын дээгүүр нисэн өнгөрөх олон улсын нислэгийг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг асуудалд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын зорчих барим бичгийг орчин үеийн стандартад нийцүүлэх, нисэх багийн үнэмлэх нэвтрүүлэх чиглэлд авч буй арга хэмжээний талаар товч танилцуулаад 2019 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд ИКАО-ын зүгээс зохион байгуулагдах 15 дугаар Symposium and Exhibition on the ICAO Traveler Identification Programme (TRIP) арга хэмжээнд ГХЯ, ХЗДХЯ, УБЕГ-ын удирдлагын түвшинд оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга болон Байнгын төлөөлөгч ойр дотно харилцаа холбоотой ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж