Тэмцээнд 70 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа | News.MN

Тэмцээнд 70 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа

Тэмцээнд 70 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа

Тэмцээнд 70 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, , мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны  бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27,46,69 дүгээр анги болон Эрэн хайх, аврах салбарын нийт 7 багийн 70 гаруй алба хаагч оролцож,  аваргуудаа шалгаруулсан юм.

Алба хаагчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байрт Эрэн хайх, аврах салбарын баг тамирчид, хоёрдугаар байрт Гал түймэр унтраах, аврах 46-р ангийн баг тамирчид, тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн III салаа шалгарлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж