Жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд Орос улсад “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу Оросын цэргийн баярыг тэмдэглэдэг. Энэ баярыг тохиолдуулан өнөөдөр /2019.02.22/ ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.
Энэ жилийн цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй салбар яамны төлөөлөл, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон Монголд ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Цэргийн баярыг ОХУ-д 1918 оноос эхлэн тэмдэглэж ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Москва хот болон Оросын олон хотод ёслолын жагсаал, үзэсгэлэн, концерт, баярын үйл ажиллагаанд зориулсан театрчилсан тоглолтууд болж, ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдэл, хэсгүүдэд хоёрдугаар сарын 23-нд ёслолын жагсаал хийдэг.
Ийн ахан дүүсийн холбоотой манай хоёр улсын хувьд жил бүрийн энэ өдөрт зориулж Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Зөвлөлтийн дайчдадаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.








































































А.Сүрэн
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Зочин 2019-02-22 103.229.121.191
Энэ муу орос далдар
Ялалт 2019-02-22 92.124.204.133
Зочин муу тэнэг х***а л***р.Энэ бүр атаархаж үхлээлдээ.
Зөв 2019-02-22 66.181.191.106
Маршал Жуковыг хүндэтгэх нь зөв шүү.
зочин 2019-02-22 202.9.42.177
Орос цэргийн амийг ус шиг л урсагадаг маршал байсан юм билээ . ,, Авгайчуул дахиад зөндөөг төрүүлчихнээ ,, л гэдэг байсан гэсэн .
Зочин 2019-02-22 66.181.191.106
Өөрийн чинь хэлдэг нэг талаас үнэн л дээ. Зөвлөлт тэр үед хүний амийг юман чинээ тоодоггүй байсан үе л дээ. Их хэлмэгдүүлэлт гээд л тэр нь манайд ч бас тусаж номтой эрдэмтэй өнгөтэй хүмүүсээ устгасан.
Маршал Жуковын талаар тийм ч их муу зүйл ярьдаггүй байсан харин сүүлийн үед Америк өрнөдийн түүхчид элдэв юм ярьдаг болж.
Жуков бол харин ч харгис Бериягийн тогтолцоог устгаж улс орныг амаржуулсан даа.
Ялалт 2019-02-22 92.124.204.133
Берия гэж хэн билээ?
Zochin 2019-02-22 64.119.27.229
НКВД-ийн дарга
Дотоодыг хамгаалах Ардын комиссариат