Зургаан хүүтэй хос Гэрлэх ёслолын ордонд хуримаа үнэ төлбөргүй хийхээр болжээ. Тус ордон "Одонтой ээжүүд" групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримын зардлыг дааж хийхээр шийдвэрлэсэн нь энэ аж. Тэдний нэгээр Баянхонгор аймгийн иргэн “Алдарт эх” одонт Б.Баяржаргал, Н.Хүрэл-Эрдэнэ нар сонгогджээ.
Тус аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал нь дөрвөн удаа төрөхдөө зургаан хүүтэй болсон байна. Тэрбээр 2012, 2014 онд ихэр хөвүүдээ төрүүлж, өдгөө энх тунх өсгөн хүмүүжүүлж байгаа аж. Хосууд хуримаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд хийхээр товложээ. Энэ өдрийг Идэрийн барилдлагатай билэгт сайн хэмээн бэлгэджээ.
Холбоотой мэдээ