Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй | News.MN

Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй

Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй

Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй

Төрийн ордонд “Тинк банк 2019” мөнгө, санхүүгийн орчин хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцогчид илтгэл тавьж хэлэлцүүлж буй юм. Энэ үеэр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан хэлэхдээ “Зөндөө олон хүнд ойлгодоггүй тоо ярьдаг хүмүүс дахиад энд битгий яриад байгаа. Өнөөдрийн данс, мөнгөний системийг яриад 20 гаруй жил явлаа. Гадаад худалдааны төлбөр тэнцлийн баланс алдагдалтай байсан. Гэхдээ энэ байдлаас яаж гарах вэ? Бид гадаад худалдаан дээр анхаарч, дэлхийн санхүүгийн систем дээр гармаар байна.

Хөлс, хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгтэй. Харин хулгай, луйвар хийж байгаа банк, санхүүг шоронд хатаах хэрэгтэй. Ялангуяа "Эрдэнэт"-ийн 49 хувийг үтэр түргэн буцааж ав. Төрийн өмчийн мөнгийг өөр дээрээ авч байршуулаад, дур зоргоороо зарцуулчихаад, системийн банк гэж донгосдогоо болих хэрэгтэй. Банк, санхүүгийн хоршоо иргэд, аж ахуйн нэгжээс мөнгө хүүлдгийг болих хэрэгтэй, хууль гаргая.

Хадгаламжийн хүүг яаралтай буулгаж, нэг хувьд очъё. Нэг хэсэг нь банкинд хадгаламж үүсгээд, тэрүүгээрээ амьдраад байдаг. Амьдрал улам муудаад байна. Тооны эдийн засаг үүсгэсэн. Иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг буулгах хэрэгтэй. Хүү, мөнгөний бодлогоо эрс өөрчлөөч ээ. Эрс шинэчлэлтүүдийг хиймээр байна" гэв.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-22 59.153.112.253

Марубенигийн өр 140 сая доллар шүү

Avatar

Зочин 2019-02-22 59.153.112.253

Энэ худлаа ярьдаг үнэндээ хуурамч рүн ажилчдаа мөн ч их хохироосон .Хүнийтусыг усаар хариулдаг өөдгүй хүн

Avatar

Зочин 2019-02-22 202.131.226.221

Банкны хадгаламжийн хүүг бууруулъя гэдэг бол зөв шүү

Avatar

Зочин 2019-02-22 103.212.116.151

Жаргалсайхан эрүүлгүй шүү

Avatar

Зочин 2019-02-22 103.229.121.232

жагааг дэмжинэ.

Avatar

Зочин 2019-02-22 202.131.236.170

Жагаа маш зөв ярьж байна. Банкныхан гэж хууль ёсны луйварчид байна. Дэндүү их зантай, банкны луйварчдыг хууль гаргаж, цэгцлэх хэрэгтэй. Жагааг дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-02-22 27.123.214.2

хулгай, луйвар хийж байгаа банк, санхүүг шоронд хатаах хэрэгтэй. Ялангуяа "Эрдэнэт"-ийн 49 хувийг үтэр түргэн буцааж ав. Төрийн өмчийн мөнгийг өөр дээрээ авч байршуулаад, дур зоргоороо зарцуулчихаад, системийн банк гэж донгосдогоо болих хэрэгтэй. Банк, санхүүгийн хоршоо иргэд, аж ахуйн нэгжээс мөнгө хүүлдгийг болих хэрэгтэй, хууль гаргая.\n\nХадгаламжийн хүүг яаралтай буулгаж, нэг хувьд очъё. Нэг хэсэг нь банкинд хадгаламж үүсгээд, тэрүүгээрээ амьдраад байдаг. Амьдрал улам муудаад байна. Тооны эди

Avatar

АК 2019-02-22 103.9.90.130

ЗӨВ ӨӨ ЗӨВ, ЖАГАЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА,,,,

Avatar

Марубени 2019-02-22 107.77.173.8

Японы Марубенигаас 10 гаран сая доллар хулхидаж,Монгол улсын бүх түүхэнд Монгол улсын Засгийн Газрыг Олон улсын арбитрын шүүхэд дуудуулж олон сая долларын ял торгуульд унагаж байсан луйварчинг өөрийг нь шонд өлгөж шоронд хатаавал таарна.Бузар жагаа одоо ч Марубенигаас хулхидсан олон сая доллараа Монгол улсаар төлүүлчихээд хээв нэг юу ч болоогүй юм шиг шодорогос яриад явж байна.

Avatar

zochin 2019-02-22 66.181.181.111

chi hol ochih huts za 2020 buged nairamdah nam garch chamshig bugs doloogchiig shorond hataa val taaran za

Avatar

Зочин 2019-02-22 103.212.116.151

Гарч чадахгүй л дээ хүмүүс Жагааг попорчин гэж мэднэ...тэр бүү хэл МХАҮТ ерөнхийлөгч ч болж чадахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж