Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй

Б.Жаргалсайхан: Шоронд хатаах хэрэгтэй

Төрийн ордонд “Тинк банк 2019” мөнгө, санхүүгийн орчин хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцогчид илтгэл тавьж хэлэлцүүлж буй юм. Энэ үеэр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан хэлэхдээ “Зөндөө олон хүнд ойлгодоггүй тоо ярьдаг хүмүүс дахиад энд битгий яриад байгаа. Өнөөдрийн данс, мөнгөний системийг яриад 20 гаруй жил явлаа. Гадаад худалдааны төлбөр тэнцлийн баланс алдагдалтай байсан. Гэхдээ энэ байдлаас яаж гарах вэ? Бид гадаад худалдаан дээр анхаарч, дэлхийн санхүүгийн систем дээр гармаар байна.

Хөлс, хөдөлмөрөөрөө ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгтэй. Харин хулгай, луйвар хийж байгаа банк, санхүүг шоронд хатаах хэрэгтэй. Ялангуяа "Эрдэнэт"-ийн 49 хувийг үтэр түргэн буцааж ав. Төрийн өмчийн мөнгийг өөр дээрээ авч байршуулаад, дур зоргоороо зарцуулчихаад, системийн банк гэж донгосдогоо болих хэрэгтэй. Банк, санхүүгийн хоршоо иргэд, аж ахуйн нэгжээс мөнгө хүүлдгийг болих хэрэгтэй, хууль гаргая.

Хадгаламжийн хүүг яаралтай буулгаж, нэг хувьд очъё. Нэг хэсэг нь банкинд хадгаламж үүсгээд, тэрүүгээрээ амьдраад байдаг. Амьдрал улам муудаад байна. Тооны эдийн засаг үүсгэсэн. Иргэдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг буулгах хэрэгтэй. Хүү, мөнгөний бодлогоо эрс өөрчлөөч ээ. Эрс шинэчлэлтүүдийг хиймээр байна" гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж