Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн, Бүгд Найрамдах Куба Улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм. Ингэснээр нэгдсэн цогц менежментээр чихрийн шижин өвчин, түүнээс шалтгаалах хөлний шархлааны хүндрэлээр хөлөө тайруулах эрсдлийн 70-80 хувь хүртэл бууруулах боломж бүрдэх юм. Үүнд Монгол Эм Импэкс Концерны Монголд нэвтрүүлж буй хөлний шархны хүндрэлийн эмчилгээний дэвшилтэт ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүн чухал үүрэгтэй юм байна.
Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтнүүдийн 10% орчим хувьд тулгуур эрхтний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг.
Чихрийн шижин нь өвчтний хөдөлмөрийн чадварыг алдагдуулах, байнгын эмчилгээ шаарддагаас санхүүгийн дарамтад оруулах цаашлаад хөлөө тайруулах, амь насаа алдах хүртэл эрсдлийг дагуулдаг. Уг хамтын ажиллагааны хүрээнд дээрх эрсдлийг хянах, өвчин даамжрах, хөл тайрагдах эрсдлийг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэх бөгөөд Монгол Эм Импэкс Концерны Монголд нэвтрүүлж буй хөлний шархны дэвшилтэт эмчилгээ ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүний тусламжтай дээрх ажлууд хэрэгжих юм.
Монголын эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн иргэдийн дунд өвчлөл өндөр байгаа зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд тогтмол анхаарч сургалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн лавлах 1800-1923
#МОНГОЛЭМИМПЭКСКОНЦЕРН
Холбоотой мэдээ