Шүүгч нар Цэцийн шийдвэрийг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.11-нд нийтлэгдсэн

Шүүгч нар Цэцийн шийдвэрийг эсэргүүцжээ

Хуулийн салбарын шинэчлэлийг Ерөнхийлөгч эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд   УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлын нэг бол шүүх байгууллагыг тойргийн системд шилжүүлсэн явдал. Гэвч, Үндсэн хуулийн цэцээс шүүхийг ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хуучин хэвэнд нь оруулах шийдвэрийг гаргасан билээ.

Цэцийн энэ шийдвэрийг шүүхийнхэн эсэргүүцэж байгаа аж. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор шүүх байгууллага дунд судалгаа явуулахад ихэнх шүүгч нар эсэргүүцэж тойргийн системийг хэвээр үлдээхийг дэмжсэн байна. Тэгвэл ШЕЗ-аас шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газартай зөвшилцөхөөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж