Хятад улс Австралийн нүүрс нэвтэрдэг нэг боомтоо хаалаа | News.MN

Хятад улс Австралийн нүүрс нэвтэрдэг нэг боомтоо хаалаа

Хятад улс Австралийн нүүрс нэвтэрдэг нэг боомтоо хаалаа

Хятад улс Австралийн нүүрс нэвтэрдэг нэг боомтоо хаалаа

Хятад улс Австралиас нүүрс импортолдог боомтуудын нэг болох Далиан хотын боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тус улс БНХАУ-ын нүүрсний импортын 44%-ийг нийлүүлдэг хамгийн том импортлогч бөгөөд Далианы боомтоор Австралиас жилд 12 сая орчим тонн коксжих нүүрс Хятад руу нэвтэрдэг байна.  Энэ нь Хятад улсын нүүрсний нийт импортын зөвхөн 1,8 хувийг эзэлдэг аж.

Энэ асуудал удаан үргэлжилвэл хоёр улсын эдийн засагт багагүй сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байна. Дээрх шийдвэрийн хамгийн эхний нөлөө Австралийн долларын ам.доллартай харьцах харьцаанд нөлөөлж, 71 центтэй тэнцсэн байна. Хятад улс Австралиас жилд 64 тэрбум ам.долларын нүүрс худалдан авдаг ажээ.

Зарим шинжээчид энэ шийдвэрийг 2017 оноос хойш таарамжгүй байгаа хоёр улсын улс төрийн маргаанаас болж байж магадгүй гэж хардаж буй бол зарим нь Хятад улс дотоодын үйлдвэрлэлтэйгээ холбоотойгоор хийх төлөвлөлт, зохицуулалттай холбоотой шийдвэр гэж харж байгаа аж.

БНХАУ нь Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас жилд 75-80 сая тонн коксжих нүүрс импортлож буй бөгөөд 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авахаар урьдчилан төлөвлөжээ.

Эх сурвалж: REUTERS

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-02-22 202.126.89.119

мөнгөнөөс илүү зүйл байдгийг автраличууд харжжллаа

Avatar

Зочин 2019-02-22 202.9.42.177

Монголчууд бид жоохон ухаантай байвал ч ….. мөнгө ч өөрөө л урсаад орж ирнэ дээ ….

Avatar

Zaluu 2019-02-22 70.36.61.184

Mash zov. Aussie nuudiig shahah heregtei. Azi humuus ruu ondog shiddeg uls gesen de haha.

Avatar

Зочин 2019-02-22 73.92.12.67

Монголд сайн юм болох гэтэл оросууд танай нуурсийг гурав дахь хершид унэгуй хургэе , харин бид танай нутгаар нуурсээ урагш нь гаргая гээд гэрээ хэлэлцээр хийчихлээ, ечигдер. Юу болоод байнаа

Avatar

иргэн 2019-02-22 202.179.24.41

Оросод сайн юм боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж