Хятад улс Австралиас нүүрс импортолдог боомтуудын нэг болох Далиан хотын боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тус улс БНХАУ-ын нүүрсний импортын 44%-ийг нийлүүлдэг хамгийн том импортлогч бөгөөд Далианы боомтоор Австралиас жилд 12 сая орчим тонн коксжих нүүрс Хятад руу нэвтэрдэг байна. Энэ нь Хятад улсын нүүрсний нийт импортын зөвхөн 1,8 хувийг эзэлдэг аж.
Энэ асуудал удаан үргэлжилвэл хоёр улсын эдийн засагт багагүй сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байна. Дээрх шийдвэрийн хамгийн эхний нөлөө Австралийн долларын ам.доллартай харьцах харьцаанд нөлөөлж, 71 центтэй тэнцсэн байна. Хятад улс Австралиас жилд 64 тэрбум ам.долларын нүүрс худалдан авдаг ажээ.
Зарим шинжээчид энэ шийдвэрийг 2017 оноос хойш таарамжгүй байгаа хоёр улсын улс төрийн маргаанаас болж байж магадгүй гэж хардаж буй бол зарим нь Хятад улс дотоодын үйлдвэрлэлтэйгээ холбоотойгоор хийх төлөвлөлт, зохицуулалттай холбоотой шийдвэр гэж харж байгаа аж.
БНХАУ нь Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас жилд 75-80 сая тонн коксжих нүүрс импортлож буй бөгөөд 2019 онд 75 сая тонн нүүрс импортоор авахаар урьдчилан төлөвлөжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ