Арсенал шөвгийн 16-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Арсенал шөвгийн 16-д шалгарлаа

Арсенал шөвгийн 16-д шалгарлаа

Хөлбөмбөгийн Европа цомын шөвгийн 32-ын хариу тоглолт урьд шөнө болж өндөрлөлөө. Хасагдах шатны шөвгийн 32-ын тоглолтуудаас олны анхаарлыг татаж байсан тоглолт бол Арсенал болон Беларусын БАТЕ багуудын тоглолт байсан юм.

Хоёр багийн эхний тоглолт долоо хоногийн өмнө Беларус улсад болоход талбайн эзэд хожил байгуулаад байсан. Арсенал клуб талбайдаа хийсэн хариу тоглолтод 3-0 харьцаатай хожил байгуулснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-1 харьцаатай ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа.

Европа цомын шөвгийн 16-гийн сугалаа өнөөдөр болох бөгөөд 3 сарын 7, 14-ий өдрүүдэд тоглолтууд явагдана. Шөвгийн 16-д Английн Арсенал, Челси, Испаниас Севилья, Валенси, Виллеряал, Италиас Наполи, Интер Милан, Германаас Айнтрахт, Португалаас Бенфика тэргүүтэй нийт 16 баг шалгараад байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж