Халгайг кока коланы "дайсан"-аар нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Халгайг кока коланы "дайсан"-аар нэрлэжээ

Халгайг кока коланы "дайсан"-аар нэрлэжээ

Халгай хэмээх энгийн атлаа гайхамшигт ургамлын “ид шид”-ийг мэдэхгүй хүн байхгүй. Хоол хүнснээс эхлээд гоо сайханд хүртэл чухал ач холбогдолтой энэ ургамал нь аскорбиний хүчил, холен, А, Д зэрэг олон төрлийн аминдэм, төмөр, кальци, эрдэс бодис болон эслэгийн өндөр агууламжтай. Үүнээс гадна хөхүүл эхчүүдийн сүүний гарцыг нэмэгдүүлж, харшлын эсрэг үйлчилгээтэй төдийгүй кальциар баялаг тул яс сийрэгжилтийн эсрэг “найдвартай хамгаалагч” нь болдог гэж цай үйлдвэрлэгч А.Уранчимэг хэлж байв. Өөрөөр хэлбэл, газтай ундаа, кока коланы "дайсан"гэж нэрлэж болно.

Тэрбээр “Монголчууд жимстэй цайнд их дуртай. Учир нь жимс жимсгэнэ ховор байдаг гэж үздэгтэй холбоотой гүзээлзгэнэ, тоор, олон жимстийн цай уух нь амттай санагддаг. Тэгвэл Монголд ургаж буй зэрлэг жимс, цэцэгсийг хатааж жимстэй болон цэцэгсийн найрлагатай цай хийж, дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой. Түүнчлэн монголчуудын хамгийн сайн мэдэх халгай бол олон төрлийн ашиг тустай. Ялангуяа кола уудаг хүмүүст зөвлөхөд энэ ургамлыг хэрэглэж заншаарай” гэсэн юм.

Сонирхуулахад, монголчууд зэрлэг чангаанз хэмээх бүйлсний үрийг нунтаглаж, сүүнд хийж уудаг байжээ. Энэ нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг төдийгүй өтгөн хатах, усан хаванг анагаах ид шидтэй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж