Хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг “Time” өнгөрөгч 2014 оны онцлох алдартнаа тодруулсан байна. Уншигчдын дунд явуулсан санал асуулгаар БНСУ-ын “2ne1” хамтлагийн дуучин, CL хэмээх нэрээр уран бүтээлээ туурвидаг Ли Чэ Рин нэгдүгээр байрт орсон байна. Санал асуулгад оролцогчдын 6.6 хувь нь түүнд саналаа өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 6.5 хувийн дэмжлэгтэйгээр аман хүзүүдсэн байна.
Жагсаалтын гуравдугаарт дуучин Лэди Гага /2.6/ оржээ. Бусад бүх хүмүүс 2 хувиас доош санал авсан байна. Тухайлбал, Ромын пап Франциск есдүгээрт /1.5/, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 11 дүгээрт /1.4/, Мишель Обама 12 дугаарт /1.2/ оржээ.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn