"Хүүхдийн ертөнц" зургийн уралдааны шагнал гардуулах ёслол зургадугаар сард болно

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн ертөнц" зургийн уралдааны шагнал гардуулах ёслол зургадугаар сард болно

"Хүүхдийн ертөнц" зургийн уралдааны шагнал гардуулах ёслол зургадугаар сард болно
"Хүүхдийн ертөнц" зургийн уралдааны 10-14 насны ангиллын ШАГНАЛТ байр, "Үй Цай" сургуулийн 5Б ангийн сурагч Б.Мишээл

NEWS агентлаг "Хүүхдийн ертөнц" зургийн уралдааны I, II, III байр болон тусгай, шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг цувралаар танилцуулсан билээ. Дээрх байруудад шалгарсан бүтээлд дараах байдлаар шагнал гардуулахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. Тодруулбал, I, II, III байранд шалгарсан бүтээлд сертификат, мөнгөн шагнал, "Хүүхдийн ертөнц-2018" каталог гардуулах бол тусгай байранд шалгарсан бүтээлд сертификат, гарын бэлэг, "Хүүхдийн ертөнц-2018" каталог гардуулах юм байна.

Шагнал гардуулах ёслол 2019 оны зургадугаар сарын 01-ний өдөр "Чухаг-2" хотхоны галерейд нээгдэх үзэсгэлэнгийн үеэр болох ажээ. Харин шагналт байранд шалгарсан бүтээлийн эздэд сертификат, "Хүүхдийн ертөнц-2018" каталог өгөх бөгөөд сургуулийнх нь хаягаар хүргүүлэх юм байна.

Үүний зэрэгцээ "Хүүхдийн ертөнц-2018" зургийн үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдэд сертификат өгч, сургуулийнх нь хаягаар хүргүүлэхээр болжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 91019214 утсаар холбогдон лавлана уу.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж