Дэлхийн хамгийн том зөгийг 38 жилийн дараа дахин олж илрүүлжээ | News.MN

Дэлхийн хамгийн том зөгийг 38 жилийн дараа дахин олж илрүүлжээ

Дэлхийн хамгийн том зөгийг 38 жилийн дараа дахин олж илрүүлжээ

Дэлхийн хамгийн том зөгийг 38 жилийн дараа дахин олж илрүүлжээ

Америк болон Австралийн биологчид “Уоллес”-ийн асар том эм зөгийг хоёр метр гаруй өндөртэй модон доторх морин шоргоолжны үүрнээс хамгийн сүүлд 1981 онд Америкийн судлаач Адам Миссир Индонезийн арлаас олж илрүүлж байжээ.

Түүнээс хойш дахин харагдаагүй ч 38 жилийн дараа Индонезийн хойд Моллука арлаас олдсон бөгөөд устаж үгүй болсон гэж таамаглаж байсан юм. Энэ зөгий нь нисдэг шоргоолжтой адил харагддаг ч энгийн бал цуглуулдаг зөгийнөөс дөрөв дахин том хэмжээтэй аж.

Анх 1858 онд Индонезийн Баканы арлаас Английн байгаль судлаач Алфред Рассел Уоллес олж нээсэн тул Уоллесын зөгий хэмээн нэрлэжээ. Маш ховор төрлийн энэхүү зөгийг хамгаалах талаар Индонезийн засгийн газар болон байгаль хамгааллын албанаас тодорхой шийдвэр гаргахаар болсон байна.

Б.МӨНХЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж